Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Баррель газрын тосны ханш 76.7 ам.доллартой тэнцэв 

Газрын тосны ханш өнгөрсөн баасан гарагт өслөө. Улмаар өмнөх долоо хоногийн турш үнэ нь нэмэгдсэн талаар “Reuters” дамжуулав. БНХАУ-ын эрэлт эсэн хүлээлт нэмэгдсэн, ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) нийлүүлэлтээ танаж буй зэрэг нь үүнд нөлөөлжээ. Баасан гарагт “Brent” маркийн баррель нефтийн ханш 76.7, WTI төрлийнх 71.7 ам.доллартой тэнцсэн нь долоо хоногийн хугацаанд дунджаар 2.3 хувиар дээшилсэн үзүүлэлт боллоо. 
2023-06-19

Нийслэл үнэт цаас гаргахдаа "Евразиа Капитал Холдинг ҮЦК", "Блюскай Секьюритиз ҮЦК" ХК-иудтай хамтарна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газраас Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцэн батлаад буй. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлыг хангаж байна.
2023-06-19

377 мянган га талбайд тариалалт хийжээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 377.0 мянган га талбайд тариалалт хийсэн мэдээллийг ҮСХ-ноос өглөө.
2023-06-19

“Том төслийг амжилттай дуусгахын тулд улс төрийн шийдэл гаргах ёстой” 

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гурван тулгамдсан асуудал байгаа аж. БНЭУ-ын санхүүжилтээр барьж байгаа уг үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулж, 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр анх төлөвлөсөн юм. Гэвч цар тахлын нөлөө, эдийн засгийн байдал болон инфляцын өсөлттэй холбоотойгоор 430 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилт нь 1.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Мөн үйлдвэрийг 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 
2023-06-19

Тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулна 

Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, үүнд оролцогчид шалгарсан оролцогчийн ирүүлсэн нууцалснаас бусад материал, тодруулга болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломж олгох аж. Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгажээ. 
2023-06-19

Улсын төсвийн урсгал зардал 2 орчим их наяд төгрөгөөр өсжээ

2023 оны төсвийн тодотголоор улсын төсвийн урсгал зардалыг 1.89 их наяд төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрсэн. Ингэснээр төсвийн алдагдал 1.58 их наяд төгрөг боллоо.
2023-06-19

Манай улсын гадаад өр 33.6 тэрбум ам.долларт хүрлээ 

Түүнчлэн нийт гадаад өр дээрх хугацаанд 33.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 330.7, өмнөх улирлаас 23.1 сая ам.доллароор буурсан байв. Харин аж үйлдвэрийн салбарын индекс тайлант хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 211.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар нэмэгджээ. Үнийн өсөлтөд нүүрс олборлолтын зардал 16.1, металлын хүдэр олборлолтынх 11.3, бусад ашигт малтмалынх 11 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн гэнэ. 
2023-06-19

Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр долдугаар сард ашиглалтад орно

Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-06-19

Тавдугаар сард 139 улстай 9.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ

2023 он гарсаар таван сарын хугацаанд Монгол Улс 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны эргэлт 9.8 тэрбум ам.долларт хүрчээ.
2023-06-16

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлнэ

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг сайжруулж, хүнсний ногооны импортыг дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ногоогоор орлуулах тогтвортой загвар нэвтрүүлэх
2023-06-16

Хулгайн замаар тээвэрлэсэн нүүрсийг ачихгүй

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Тавантолгой-Чойр чиглэлд автомашинаар нүүрс тээвэрлэхийг бүрэн зогсоох шийдвэр гаргасан. Мөн зургадугаар сарын 5-нд болсон зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу УБТЗ-ын Чойр, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн ачилтын салбар замуудаас хулгайн замаар тээвэрлэж, буулгасан нүүрсийг ачихгүй байхаар шийдвэрлэсэн байна.
2023-06-16

“Монголын эдийн асгийн форум 2023” долдугаар сарын 9, 10-нд болно

"Монголын эдийн засгийн форум 2023 долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тус форумд БНСУ-ын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцохоо илэрхийлээд байна.
2023-06-16

Тонн зэсийн ханш 8500 ам.доллар давав 

АНУ-ын инфляц буурснаас шалтгаалан ам.долларын ханш суларч, зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжинэ гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотойгоор эл металлын ханш дээшилж, тонн нь 8509 ам.доллартой тэнцсэнийг “Reuters” дамжууллаа. Энэ нь өнгөрсөн баасан гаргийнхтай харьцуулахад 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
2023-06-16

Зээлийн өрийн үлдэгдэл 24.5 их наядад хүрчээ

Зээлийн өрийн нийт үлдэгдэл он гарсаар таван сарын хугацаанд 24.5 их наяд төгрөгт хүрсэн мэдээллийг ҮСХ-ноос өглөө.
2023-06-16

Дайвар бүтээгдэхүүний үнэ жилд хоёр дахин өсжээ 

“Хүчит шонхор” захад өчигдрийн байдлаар малын зүрх болон үхрийн гүзээ кг нь дунджаар 8000, бөөр 3000, хонины элэг ширхэг нь 2000 төгрөгийн үнэтэй байв. Богийн цувдайг 15 000-20 000, үхрийн хэлийг кг-ыг нь 18 000 төгрөгөөр борлуулж байлаа. Тэгвэл “Долоон буудал” орчмын махны дэлгүүрүүдэд цувдай дунджаар 25 000, үхрийн гүзээ кг нь 10 000, элэг 2500 төгрөгийн үнэтэй байгаа аж.
2023-06-16

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” энэ сарын 26-29-нд болно 

Ерөнхийлөгчийнивээл дор “Дэлхийнэкспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг энэ сарын26-29-ндУлаанбаатарт зохионбайгуулах талаар ЕрөнхийлөгчийнТамгынгазар, МҮХАҮТ-аас өчигдөр мэдээллээ.
2023-06-16

Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан вагон замаас гарчээ

Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон замаас гарч саатсан байна.
2023-06-16

Экспортод гаргасан ашигт малтмалын ханшийн мэдээллийг хүргэж байна

Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний Олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газраас иш татан хүргэж байна.
2023-06-15