Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Үхрийн мах “Эмээлт”-д 15000, “Бөмбөгөр”-т 20000 төгрөг байна 

“Бөмбөгөр” худалдааны төвд өчигдрөөс үхрийнцул махыг кг тутмыг нь 23000-24000, ястайг нь 20 000 төгрөгөөр зарж эхлэв. Хонины цул нь 17000, харинястай нь 15000 төгрөг. Адууны махыг 15000-аар зарж байсан. 
2023-06-09

Гадаад валютын албан нөөц 3.89 тэрбум ам.долларт хүрэв 

Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.89 тэрбум ам.долларт хүрснийг Төвбанкны цахим хуудсанд мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 5.57, 2023 оны эхнээс 14.63 хувиар өссөн үзүүлэлт болов. Эл тоо нэгдүгээр сард 3.55, дараа сард нь 3.39, гуравдугаар сард 3.43, дөрөвдүгээр сард 3.69 тэрбум “ногоон” байсан билээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сараас хойш нэмэгдсэн гэсэн үг.
2023-06-09

Оросын логистикийн сүлжээ шинэ нөхцөлд өөрчлөгдөж байна

ОХУ-ын нутаг дэвсгэр нь Ази, Европыг холбосон хамгийн тохиромжтой транзит коридоруудын нэг хэвээр байна. 6 дугаар сарын 14-17-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр түүний оролцогчид логистикийн шинэ сүлжээнд онцгой анхаарал хандуулах болно.
2023-06-09

IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн энэ үед мэдээллийн технологийн салбар дахь боловсон хүчний нөөцийг дэмжих, онолын мэдлэгийг практиктай хослуулан, ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломж олгох зорилготой “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас жил бүр зарладаг билээ.
2023-06-09

Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо эхэллээ

Гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх чухал баримт бичиг болох “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд ХАҮТ-ууд хэрхэн хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцэн, санал солилцох юм.
2023-06-08

 Экспортын орлого 6.3 тэрбум ам.долларт хүрлээ

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний таван сарын байдлаар 9.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 35.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, экспортод 6.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд нийлүүлж, импортод 3.4 тэрбумыг зарцуулснаар гадаад худалдааны тэнцэл 2.8 тэрбум гаруй “ногоон”-ы ашигтай гарчээ. Экспортын орлогын 87.1 хувийг эрдэс баялаг, 4.7-г нь үнэт болон хагас үнэт  чулуу, гоёлын зүйлс, хоёр хувийг нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс бүрдүүлжээ.
2023-06-08

79 компанийн үнэт цаасыг бүртгэлээс хасах нөхцөл үүсжээ 

Тухайлбал, “Хот девелопмент”, “Дархан хөвөн”, “Э-Транс ложистикс” зэрэг 68 компанийн хувьцааны хөрвөх чадвар хангалтгүй, үнэт цаасных нь арилжааны идэвх муу байсныг сүүлийн гурван жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржээс танилцуулав. 
2023-06-08

Жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад зориулж 10 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ

ХААН Банкны эртний түнш “Symbiotics Investments” хөрөнгө оруулалтын менежментийн компани “Vision Microfinance DUAL Return Fund” сангаараа дамжуулан жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн бондын эх үүсвэрээр 10 сая ам.долларын санхүүжилтийг Монголын хамгийн том арилжааны банк ХААН Банканд олгохоор боллоо.   
2023-06-08

Улсын хэмжээнд инфляцын түвшин 11.3 хувьтай байна 

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг бөгөөд 221 нь импортынх юм. Тэдгээр нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй. Манай улсын инфляцын зорилтот түвшин 4-8 хувь ч ийнхүү хоёр оронтой тоонд хэвээр байна. 
2023-06-07

“Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг ХААН Банк цамхгийн урд талбайд зохион байгуулна

“Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг ХААН Банк цамхгийн урд талбайд ердөө ганцхан өдөр 6-р сарын 9-нд 10:30-20:00 цагт зохион байгуулах тул аялалд гарахаар зэхэж буй, амралт зугаалгаар явахаар төлөвлөж буй бол иргэд харилцагчид хүрэлцэн ирж, нэг дороос аяллын бараа бүтээгдэхүүнээ худалдан аваарай.
2023-06-07

24 сая тонн нүүрс экспортолжээ 

Төвбанк энэ сарын 1-ний байдлаар 5.67 тонн алт худалдан авсан аж. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байгаагмөндурдлаа. Тухайлбал, нүүрснийх 65.9, зэсийн баяжмалынх 45.1, төмрийнх 26.5, алтных 28.3, газрын тосных 30.6, цайрынх 83.6, хайлуур жоншных 84.1 хувьд хүрчээ. 
2023-06-06

ТАНИЛЦ: Нийслэлд дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж байгаатай холбоотойгоор хамарч буй байршлуудыг танилцуулж байна. Тэгвэл өнөөдөр доорх 11 байршилд цахилгаан хязгаарлана. Үүнд, Хан-уул, Сүхбаатар, Баянзүрх, Багахангай, Налайх дүүрэг болон Төв аймгийн зарим байршлууд хамарч буй.
2023-06-06

Оюун санааны ул мөр “SO SO” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийв

Байгалийн тайлагдашгүй нууц, түүний хүчин зүйл бидний эд эс бүхэнд шингэн оюун санаагаар шигшигдэн гарч энгүй нэгэн гайхамшиг үргэлж бий болох юм. Хүн гэгч бүтээгч үү, шинэчлэгч үү, аль бүү мэд нэг л мэдэхэд ямар нэгэн онцгой зүйлийг үргэлж сэтгэн сэдэж үйл хийж байдаг.
2023-06-06

Зүүн аймгуудад бэлчээрийн ургамал хэвийн, бусдад нь муу гарчээ 

Тодруулбал, манай орны зүүн аймгуудад өвс ногоо хэвийн гарсан бол говь, төвийн бүсэд харьцангуй муу ургажээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн сард ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас 1.1-7.3 градусаар хүйтэн байсан гэнэ. 
2023-06-06

 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмууд батлав 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа. УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ сарын 30-наас хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор ийм таваарыг биржээр дамжуулан борлуулахад арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангуулж, бирж болон брокерын үйл ажиллагааг зохицуулах, үүсмэл санхүүгийн хэрэгслийг худалдах эрх зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэх зорилгоор журмууд баталсан аж.
2023-06-05

Токен үйлчилгээний систем нэвтрүүлэв 

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд Мобайл төлбөр тооцооны токен систем буюу Токен үйлчилгээний систем (ТҮС) нэвтрүүлжээ. Уг системийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор Монголбанк нь “Голомт банк” (“SocialPay” хэтэвч нэвтрүүлсэн), “ККТТ” ХХК-тай (“QPay”) хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.
2023-06-05

Үхрийн махны үнэ кг нь 24 000 төгрөгт хүрэв 

Өнгөрөгч сард томоохон зах, худалдааны төвүүдэд махны үнэ бараг долоо хоног тутам нэмэгдсэн. Тодруулбал, өмнөх долоо хоногт “Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн ястай мах кг нь 17 000-18 000, цул нь 22 000 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгвэл өдгөө ястай нь 20 000, цул нь 24 000 төгрөг болж өсөөд байна
2023-06-02

 Бүтээн байгуулалтын дөнгө буюу боомт тойрсон хэрүүл 

...Өнгөрсөн оны хавар гэхэд малчид, экологичдын төлөөлөл олон улсын байгууллагад хандахаа мэдэгдсэн билээ. Үндсэндээ Цагаандэл уул-Өлзий боомт тойрсон хэрүүл 10 орчим жил үргэлжилж буй юм. Засгийн газар үүнд цэг тавьж чадахгүй иргэдээсээ хулгаж “гүйсээр”, хөрөнгө оруулагчдынхаа өмнө тал алдахгүй гэсэндээ элдэв шалтаг тоочиж, аргацаасаар өдий хүрчээ...
2023-06-02