Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

ХААН Банк “Ногоон санхүүжилтийн боломжууд” өдөрлөг зохион байгуулж байна

ХААН Банк бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан бизнесийн амжилтыг нь ахиулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын чиг хандлага, ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээхэд нь туслах зорилготой “Ногоон санхүүжилт” мэдээллийн өдөрлөгийг 5, 6-р саруудад зохион байгуулж байна.
2023-05-18

Аялалд тань тух нэмье: ХААН Банкны харилцагчид МИАТ – Blue Sky лоунжаар хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

ХААН Банк аялалд тань тух нэмэхээр Платинум кредит карт болон Priority, Signature, Glamour карт эзэмшигч  харилцагчдадаа зориулан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шинээр нээгдсэн МИАТ-Blue Sky лоунжаар онцгой хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ.
2023-05-17

ХААН Банк “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 13 дахь жилдээ шалгарлаа 

  Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) “Худалдааны санхүүжилтийг дэмжих  хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажилладаг шилдэг банк санхүүгийн байгууллагуудыг жил бүр шалгаруулдаг бөгөөд 2022 оны Монгол Улсын “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар ХААН Банкийг тодрууллаа. Ингэснээр энэхүү нэр хүндтэй шагналыг бид 13 дахь жилдээ дараалан хүртэж байна.
2023-05-17

 Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B түвшинд хэвээр үлдээв 

Эдийн засаг ирэх жил үүнээс илүү өсөх төлөвтэй хэмээн таамагласнаа мөн тэмдэглэжээ. Өнгөрсөн онд инфляц дунджаар 15 хувиас өндөр байсан бол энэ жил 12 хувь байна хэмээн тооцсон гэнэ. Тэгвэл 2024 онд дээрх тоо есөн хувьд тогтворжихоор байгаа нь Монголбанкны зорилтот түвшнээс (4-8 хувь) өндөр гэдгийг дурдлаа. 
2023-05-17

ХААН Банк 8 төрлийн зээл онлайнаар олгож байна

Технологид суурилсан хиймэл оюун ухааны шинэ эрин үед бид амьдарч байна. Үүнийг дагаад банкны салбарын хувьд ч мөн цахим шилжилтийг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч буй билээ.
2023-05-16

Чанаргүй зээл 2.3 их наяд төгрөгт хүрэв 

Манай улсын хэмжээнд өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт 30.1 их наяд төгрөгт хүрч, 2022 оны мөн үеийнхээс 9.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн анхаарал хандуулах буюу чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сард 1.4 их наяд төгрөг болсон нь жилд 39 хувиар нэмэгдсэн дүн аж.
2023-05-16

ХААН Банк НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана

Тогтвортой хөгжил, хүүхдийн эрх хамгаалал, хүртээмжтэй боловсролыг дэмжих чиглэлд ХААН Банк НҮБ-ын Хүүхдийн cантай хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.
2023-05-16

“Уучлаарай, хүмүүс намайг түүнтэй андуураад байдаг юм”

Альберт Эйнштейн ХХ зууны эхний хагасын хамгийн алдартай хүн байв. Тэрбээр 1879 онд Германд төрж, 76 жил амьдраад 1955 онд АНУ-д өөд болсон юм. Амьдралынхаа сүүлийн 15 жилийг Америкт өнгөрөөсөн аж. Түүний амьдралын сонирхол татам баримтаас цөөнийг өгүүлье.
2023-05-15

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, өнгөрсөн Баасан гарагт /2023.05.12/ шилдгүүдээ тодрууллаа.
2023-05-15

Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгов

Үүнээс гадна 2023 оны гуравдугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгох А/196 тоот тушаалыг ХХААХҮ-ийн сайд  2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд гаргасан аж.
2023-05-15

Эдийн засгаа өөд нь татах Рикардогийн онол

Дэвид Рикардо бол Адам Смит, Томас Мальтус нарын адил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эдийн засагчид тооцогддог. Сонгодог буюу эдийн засгийн ухааны үндэс суурь болсон онолыг тавьсан тул зүй ёсоор ийнхүү хүлээн зөвшөөрөгддөг. Юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг аливаа улс орон харьцангуй давуу тал бүхий салбартаа анхаарал хандуулж, эдийн засгаа өөд нь татдаг гэх онол бол Дэвид Рикардогийнх юм. 
2023-05-15

Экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно 

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулах, Экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчдийг бүртгэж эхэлсэн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ.
2023-05-15

“Хас”, Худалдаа, хөгжлийн банкны олон нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэжээ

Энэ нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрахад нөлөөтэй гэнэ. Мөн банкуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болох, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохын сацуу олон тулгуурт санхүүгийн тогтолцоо бүрдүүлэхэд ач холбогдолтой аж. 
2023-05-15

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын орон сууцаас 40 айлынхыг нь ашиглалтад орууллаа

Тухайлбал, эхний багц ажил буюу технологийн бус барилга байгууламжуудыг энэ оны гуравдугаар улиралд барьж дуусгах юм. Мөн атмосфер, вакум нэрлэгийн болон ханасан хий ялгах үндсэн технологийн байгууламжууд, 49 резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэргийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэх аж. Ташрамд дурдахад, дээрх үйлдвэрийг 2025-2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. 
2023-05-12

 Унци алтны ханш 2030 ам.долларт хүрэв 

Зах зээлд оролцогчид АНУ-ын инфляцын түвшнийг танилцуулахыг хүлээж буй энэ үед алтны ханш өссөн тухай “Reuters” дамжуулав. Эл үзүүлэлтийг тус улсын Төвбанк бодлогын хүүгээ ирэх сард нэмэх, эсвэл хэвээр үлдээх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх юм. АНУ өрийн таазтай холбоотой асуудлаа хэрхэн шийдэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг мөн татаж байгааг мэргэжилтнүүд дурджээ. Тус орны өрийн тааз 31.4 их наяд ам.долларт хүрээд байгаа гэнэ. Улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа зэрэг нь хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгсэлд тооцогддог алтны ханшид ойрын хугацаанд нөлөөлөх аж. Өчигдрийн байдлаар унци алтны ханш 2030 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн баасан гаргийнхтай харьцуулахад 1.45 хувьбуюу 30 “ногоон”-оор дээшилсэн үзүүлэлт юм. 
2023-05-11

Үндэсний технологийн компаниуд уул уурхайн биржийн нэгдсэн систем хөгжүүлэх нь 

Мөн “Эрдэнэс Ай Ти консорциум”-аас уул уурхайн экосистемд бүтээгдэхүүний спот, форвард, фьючерс арилжаа, опцион хэлцэл, тэдгээрийн төлбөр тооцоо болон тээвэр ложистикийн мөшгөлтийн цогц платформыг хөгжүүлснийг дурдав. Тус консорциумын ТУЗ-ийн дарга Д.Даваа “Нүүрсний биржийн цахим худалдаанд нүүрс нийлүүлэгч, тээвэрлэгч, ложистикийн компаниуд өөрсдийн системээр болон IT компаниудын нэгдлийн системээр оролцож болно” гэсэн юм. 
2023-05-11

ХААН Банк эрүүл мэндийн аянаа энэ жил 6 аймагт хэрэгжүүлнэ

Үндэсний хэмжээний томоохон банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөр, аянуудыг уламжлал болгон хэрэгжүүлж ирснээс Хавдрын эсрэг үндэсний аян, Цусны даралт ихсэлтийн эсрэг аян өдгөө олон нийтэд хэдийнэ танигдаж, орон даяар иргэд, харилцагчид бодит үр шимийг нь хүртэж, эрүүл саруул болсон жишээ цөөнгүй билээ. Тэгвэл урт хугацаанд тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлж буй эдгээр аяны энэ жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр ХААН Банк цамхагт боллоо.
2023-05-10

Өөртөө үйлчлэх “Digi Go” дижитал салбар, цэгүүдийг 50 хүртэл тоогоор нэмж байгуулна

ХААН Банк харилцагчдадаа үйлчилгээгээ илүү ойр, хүртээмжтэй, нээлттэй болгох  зорилгоор “Digi Go” өөртөө үйлчлэх дижитал салбар, цэгүүдийг нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад шинээр нэмж байгуулсаар байгаа билээ.
2023-05-10