Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ

НХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар “Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг танилцуулах Монгол-Хятадын хамтарсан хурал”-ыг “Монголын төмөр зам” ТӨХК хамтран зохион байгууллаа.
2023-12-24

ДЦС-4-ийн генераторуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн ч бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна

2019-2020 онуудад “ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр 1-4 дүгээр генераторуудын хүчин чадлыг 89 МВт-аар нэмэгдүүлсэн боловч генераторууд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Тиймээс өнөөдөр ажиллаж буй нийт 8 зуухад өвлийн их ачааллын үед гэмтэл, доголдол гарсан тохиолдолд нөөцгүй, сэлгэн ажиллах боломжгүй бүх чадлаа шавхаж байгаа юм.
2023-12-23

Төсвийн орлого 40.2 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 10 сарын байдлаар 19,775.4 тэрбум төгрөг болжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд 5,671.7 тэрбум төгрөг буюу 40.2 хувиар өссөн байна.
2023-12-22

Баярын ширээ засахад хэрэглэх зарим бүтээгдэхүүний үнэ 50.1 хувиар өсжээ 

Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг зарим бараа, бүтээгдэхүүний дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 2020 оны мөн үеийнхээс 50.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, хүснэгтэд харуулсан 15 бүтээгдэхүүнийг 2020 оны арваннэгдүгээр сард 99,555 төгрөгөөр худалдан авч байсан бол өмнөх сарын байдлаар 49,905-аар нэмэгдсэн нь энэ. 
2023-12-22

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болж байна

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр 10:00-15:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулж байна.
2023-12-22

АНУ-д нисэхийн чиглэлээр 16 мэргэжилтэн бэлтгэнэ

Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Ричард Буангантай уулзалт хийж, тус улс руу үйлдэх шууд нислэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр санал солилцлоо.
2023-12-21

Тяньжин боомтод 3350 чингэлэг хүлээгдэж байна

Арванхоёрдугаар сарын 1-20-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 53 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.
2023-12-21

Зам, тээврийн салбарын 94 үйлчилгээг цахимжуулжээ

Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг өнөөдөр нээж байна. Тус салбарынхаа 94 үйлчилгээг цахимжуулсан гэдгээ мэдээллээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна.
2023-12-21

ҮСХ: Баярын ширээ засах бараа, бүтээгдэхүүний үнэ 50.1 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнэ 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2020 оны мөн үетэй харьцуулахад 50.1 хувиар өсжээ.
2023-12-21

Санхүүгийн хүртээмжийг дижитал хөрөнгөөр дэмжих асуудлаар хуралдлаа

лон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны дэргэдэх Санхүүгийн тогтвортой байдлын хүрээлэн (FSI) болон Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (АФИ)-ээс хамтран зохион байгуулсан “Санхүүгийн хүртээмжийг дижитал хөрөнгөөр дэмжих нь” сэдэвт хурал Швейцар Улсын Базель хотноо боллоо. Хуралд 43 орны 78 байгууллагыг төлөөлөн нийт 150 гаруй албан хаагч оролцож, виртуал хөрөнгө, стэйблкойн, төв банкны дижитал валютын олон улсын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үзүүлэх үр нөлөө, үүсэж болзошгүй эрсдэлүүдийн талаар хэлэлцжээ.
2023-12-21

Монгол Улс инновацийн индексийн үзүүлэлтээр 3 түвшин буурчээ

Дэлхийн инновацийн индексээр 2023 онд Монгол Улс 132 орноос 68 дугаар байрт эрэмбэлэгджээ. Дээрх үзүүлэлт нь өмнөх онтой харьцуулахад 3 түвшнээр буурсан байна.
2023-12-21

Шатахуун хомсодсоноос аялал жуулчлалын үйл ажиллагаа саатсан байна

Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд “Нээлттэй Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус аймгийн “Гайхамшигт говь” холбооноос орон нутаг дахь шатахууны нөөц, хангамжийн мэдээллийг тур оператор компаниудад тогтмол хүргэж, хамтран ажиллаж эхэлжээ. Энэ нь говь руу аялахаар төлөвлөж буй хүмүүс, жуулчин тээвэрлэдэг компаниудад эрсдэлээс сэргийлэх чухал мэдээлэл, сайн жишиг болж байгааг иргэд онцлов. 
2023-12-21

Нүүрсний сонсгол: Б.Гарамгайбаатар, Н.Ганибал, Б.Ундармаа нар төмөр замын төсөлд хамаарлын компаниа шургуулжээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газар, нийт Зэвсэгт хүчний найман анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан.
2023-12-21

Монгол Улс экосистемийн үзүүлэлтээр 2 байраар урагшилжээ

Дэлхийн стартап экосистемийн 2023 оны дэлгэрэнгүй тайланд Монгол Улс топ 100 улсад багтаж өмнөх онтой харьцуулахад 2 байраар урагшилж, 79-р байрт жагссан байна. Харин Улаанбаатар хот дэлхийн топ 450 хотод багтаж, 448 дугаар байрт бичигдсэн нь 2020 оноос хойш буюу сүүлийн 3 жилд 242 байраар урагшилсан үзүүлэлт юм. Ингэснээр Азидаа 14 -т, Төв Азийн бүсээс 5 дугаар байрт тус тус эрэмбэлэгджээ.
2023-12-21

“Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн хүрээнд нотлох баримт шинжлэнэ

Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
2023-12-21

ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” Дархан-Уул аймагт үүдээ нээлээ

Түүнчлэн Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв төдийгүй  эрчим хүчний үйлдвэрлэл, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, оёдол, савхин эдлэл, хүнсний бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ тэр тусмаа барилгын материалын үйлдвэрлэл тус аймагт эрчимтэй хөгжиж байна. Энэ ч үүднээсээ Улаанбаатар хотоос шилжин суурьших хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн тоо  өсөж буй. ХААН Банк бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, санхүүжилтийн таатай боломжууд санал болгох, зөвлөгөө мэдээлэл өгөх “Бизнес төв” Дархан-Уул аймагт байгуулсан нь цагаа олсон, хэрэгцээтэй үйлчилгээ гэдгийг иргэд онцолж байна.
2023-12-21

МИАТ КОМПАНИ ШИНЭ ЖИЛИЙН БЭЛГИЙН БАГЦАА ЗАДАЛЛАА

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани айлчлан ирж буй шинэ оноо угтан зорчигч үйлчлүүлэгчдэдээ зориулан нислэгийн багц тийзээр бэлэг барьж байна. Олон улсын болон орон нутгийн нислэгийн тийз гэсэн хоёр төрөлтэй  2,6 – 20 сая төгрөгийн үнэ бүхий бэлгийн багцуудыг 2023 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө худалдан авах боломжтой. 
2023-12-20

АНУ дахь Монголчуудын сарын дундаж орлого 14.1 сая төгрөг байна

“Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” судалгаанд дурдсанаар оролцогчдын 22.3 хувь нь 2 ба түүнээс дээш орлогын эх үүсвэртэй бөгөөд орлогын гол эх үүсвэр нь цалин хөлс, бизнесийн орлого, хувь хүн/өрхөөс ирдэг тусламж, дэмжлэг, тэтгэмж юм.
2023-12-20