Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд хэсэг хугацаанд өмнөд хөршөөс цемент импортлохыг хязгаарлаад байсан билээ. Гэтэл өнгөрсөн хавар, зунаар Засгийн газраас шийдвэр гаргаж импортын цементийг оруулж ирэхийг дэмжчихсэн. Түүгээр ч зогсохгүй цемент үйлдвэрлэгч “Монцемент”, “Мак цемент”- ээ буланд шахах болсон билээ. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчдээ Засгийн газар буланд шахаж, гарал үүслийн гэрчилгээгүй, чанар стандартын шаардлага хангахгүй Хятадын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн цементийн импортын татварыг хөнгөлсөн. Ингэж “дэмжсэн” хятад цементийн үнэ үнэхээр хямд байж чадаж байгаа юу.
Жишээ нь, үндэсний үйлдвэрийн 250 000 төгрөгөөр борлуулж буй ОРС 42.5 маркийн цементийн бат бэхийн үзүүлэлт 51 МПа байдаг. Харин ижил үнэтэй хятад ОРС 42.5 маркийн цементийн бат бэх нь 39 МПа аж. Тэгэхээр Монгол Улсын стандартаар баталсан шаардлагыг хангахгүй, зохих хэмжээнд хүрэхгүй байна гэсэн үг. Тэгвэл үндэсний үйлдвэрийн СРС 32.5 маркийн цементийн бат бэх 41 МПа буюу хятад цементээс илүү чанартай бөгөөд 220 000 төгрөгөөр буюу хямд үнээр борлуулж байгаа. Үүнээс үзэхэд эрх баригчид үндэсний үйлдвэрээ дэмжих бус, дампууруулах, монголчууддаа чанаргүй бүтээгдэхүүн хэрэглүүлэх бодлого явуулж байна уу гэлтэй.
Үндэсний үйлдвэрийн ОРС 42.5 марк цементийн бат бэх 51.9 МПа байхад ижил үнэтэй импортын цемент 39 МПа стандарт хангахгүй байгааг хэрэглэгчид сайн мэддэг болсон.
Д.ДАЙЧИН