37 253 эрэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулжээ
Эрүүл мэндийн сайд 21 аймагт ажиллах томилолтынхоо хүрээнд Дорноговьд ажиллав. Хотоос 700 гаруй км-т орших тус аймаг Замын-Үүд сумаар Эрээнтэй хиллэдгээрээ онцлогтой. Газар зүйн энэхүү онцлог нь ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар Нэгдсэн эмнэлгийн дарга нь онцолжээ. Тухайлбал, зам тээврийн осол гэмтэл, бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр аж.
2026-02-23
3000 суралцагчийг чих, хамар, хоолойн үзлэгт хамруулах нь
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд сурагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан бүрдүүлэх, холбогдох хуульд заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд сурагчийг хамруулах талаар заасан байдаг.
2026-02-13
Элэгний Д вирусний халдварыг хянах судалгааны төсөл хэрэгжүүлнэ
АШУҮИС болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран Монгол Улсад гепатит дельта вирусний (HDV) халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай улсад элэгний өвчлөл, тэр дундаа вирусний шалтгаант гепатит нь олон арван жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсаар ирсэн.
2026-02-12
Сонсголонгийн хүүхдийн сэргээн засах төв эпилепсийн танхимтай боллоо
Жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийг олон улсад эпилепси өвчнийг нийтэд таниулах, ийм оноштой хүмүүсийг ойлгох, дэмжих өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-д анх удаа эпилепсийн танхим нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус төвийн эмч, мэргэжилтэн, багш нар болон эцэг, эх, асран хамгаалагч нар оролцсон юм.
2026-02-10
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг”
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг монгол ёс уламжлалаар өрх-гэрийн өмөг түшиг, улс-гэрийн сүлд хийморь болсон эрчүүд маань бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим байж гэмээнэ айл өрхийн амьдрал тэгширнэ.
2026-02-10
Улаанбурхан өвчний 25 тохиолдол нэмж бүртгэгджээ
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байгаа аж. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. Өчигдөр буюу нэг өдөрт улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэлд 8, орон нутагт 17 бүртгэгдсэн байна.
2026-02-03
Эрүүл мэндийн ажилтнууд нипах вирусний халдвар авсан байж болзошгүй гэнэ
Халуурах, толгой, булчин, хоолой өвдөх, бөөлжих шинж тэмдгээр илэрч, амьсгал давчдах, тархины үрэвсэл, нойрмоглох, ухаан самуурах, татах зэргээр хүндэрч, нас баралтын түвшин маш өндөр хэмээн бүртгэгдсэн нипах вирусээр Энэтхэгт цөөнгүй хүн өвчлөөд буй.
2026-01-30
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Тэрбээр “Урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ удаа илүү оновчтой буюу хүн амын нас, хүйс, тодорхой бүлэгт тулгуурлан явуулна. Тодруулбал, бүх нярайг скрининг шинжилгээнд хамруулах юм.
2026-01-26
2600 гаруй нэр, төрлийн эмийн үнийг em.hdc.gov.mn-д байршуулаад байна
Хэрэглэгчдэд эмийн чанар, аюулгүй байдлаас гадна үнэ тогтвортой, ил тод байх нь чухал билээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон иргэдийн энэхүү хэрэгцээ, шаардлагад үндэслэн үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс em.hdc.gov. mn цахим системийг өнгөрсөн оны сүүлчээр нэвтрүүлсэн юм. ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхны хамтран хөгжүүлж буй уг системд одоогоор 2600 гаруй нэр, төрлийн эмийн үнийн мэдээллийг ил тод байршуулаад байгааг мэдээллээ.
2026-01-23