Засгийн газраас бэлэн мөнгө тараах ямар ч шийдвэр гараагүй гэв
Уг мэдээллийн дараагаар цахим орчинд "Иргэдэд бэлэн мөнгө тараах гэж байна" гэсэн утгатай мэдээллүүд гарч эхэлсэн юм. Тэгвэл Засгийн газрын ХМОНХГ-аас тодруулахад "Мөнгө тараах тухай ямар ч шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан байсан" гэх тайлбар мэдээллийг өглөө.
2026-01-02
Газар зүйн нэршлийг зөвхөн монгол хэлээр болгон өөрчилнө
Монгол Улсын нутаг дэвсгэрт зарим газрыг орос, казах, тува зэрэг өөр хэлээр нэрлэсэн тохиолдол байдаг. Тухайлбал, Баян-Өлгий аймагт ийм асуудал гарч байсан билээ. Тэгвэл үүнийг цэгцэлж, газар зүйн нэршлийг монгол хэлээр болгон өөрчлөх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа.
2025-12-25
Г.Занданшатар: Дахин ийм хэрэг гарахгүй болтол нь хариуцлага тооц
Ерөнхий сайд Г.Занданшатар цэрэг дэглэсэн асуудалтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийж хууль болоод дүрэм зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авч ажиллах үүрэг өглөө.
2025-12-24
Үндсэн чиг үүргийн дөрвөн яам л дэд сайдтай болох уу
Засгийн газраа авч үлдэхийн тулд Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайдын албан тушаалыг сэргээсэн шийдвэрээ эргэж харах, эсэхийг олон нийт ажиглаж байна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Засгийн газрын бүтцээ 16 дэд сайдаар өргөтгөсөн. Иргэд, аж ахуйн нэгжүүд татварын дарамтад туйлдаж, эдийн засаг хүнд байгаа үед төсөв хэмнэхийн оронд дарга нарын тоог нэмлээ хэмээн сөрөг хүчнийхэн уг шийдвэрийг шүүмжилсэн юм. Улмаар энэ долоо хоногт дээрх шийдвэрээ цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах санал оруулна гэдгээ мэдэгдээд буй. Мөн АН-ын дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр Засгийн газрыг огцруулах 32 гишүүний гарын үсэг цуглуулж эхэлснийг бид мэдээлсэн билээ.
2025-12-24
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Өнөөдөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, өмчийн халдашгүй байдлыг хангасан, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тогтоосон хууль байхгүй байна. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хориглосон 40 гаруй хууль үйлчилж байна.
2025-12-15
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2025-12-15