
БНХАУ энэ сарын 22-ноос эхлэн бензин, дизель түлшний үнийг бууруулж буй тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдэгджээ.
Дэлхийн газрын тосны үнийн сүүлийн үеийн өөрчлөлтөөс шалтгаалан стандарт зэрэглэлийн бензиныг 555 юаниар, дизель түлшийг тонн тутамд 530 юаниар бууруулахаар болжээ.
CNPC, Sinopec, CNOOC болон бусад газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд зах зээлийн тогтвортой хангамж, улсын үнийн бодлогыг чанд мөрдөхийн тулд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлтийг зохих ёсоор зохион байгуулахыг даалгасан байна.
Орон нутгийн холбогдох байгууллагуудад тогтоосон тарифын хэрэгжилтийг хянах, үнийн зохицуулалтыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зах зээлийн дэг журмыг хадгалахыг мөн даалгажээ
Урд хөршид одоогийн мөрдөгдөж буй үнийн бодлогын дагуу хэрэв дэлхийн газрын тосны үнийн өөрчлөлт нь нэг тонн тутамд 50 юаниас дээш нэмэгдэхэд хүргэж, энэ нь 10 ажлын өдрийн турш үргэлжилсэн тохилдолд дотоодод шатахууны үнийг зохицулдаг аж.
Эргэн сануулахад, Хятадад стандарт чанартай бензин болон дизель түлшний үнэ 3-р сарын 10-наас хойш хоёр ч удаа нэмэгдээд байсан юм.