Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, хөдөлгөөн

АН-ынхныг хамтарсан Засгийн газраас гарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ гишүүд нь мэдэгдлээ

АН-ынхныг хамтарсан Засгийн газраас гарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ гишүүд нь мэдэгдлээ
2025-05-20

“АН-ын сайд нарыг намаасаа хасна”

Үндсэн хууль, УИХ-ын тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг илтэд зөрчиж, 2024 оны долоодугаар сарын 4-ний өдрийн АН-ын Үндэсний бодлогын хороо, онлайн гэх, дүрмийн бус хурал хийж, УИХ дахь АН-ын бүлгийнхний хамтарсан Засгийн газар байгуулах болсон хууль бус шийдвэрээ 2025 оны тавдугаар сарын 20-ны дотор нэн яаралтай цуцалж, Засгийн газраас гарахыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос шаардлаа.
2025-05-06

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
2025-04-14

Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар шийдвэрлэлээ.
2025-03-24

Хоёр аймаг, 55 сумд нөхөн сонгууль явуулна 

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль зохион бай­­гуулах хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо­­­ноос баталжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хо­ногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байна.
2025-03-14

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ

Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэцүүлэхээр өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь үүнийг дэмжсэнээр хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр хуваарь ёсоор хуралдаж, 2025 оны төсөвтэй холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө.
2024-12-03

 Буруу бүтэц зурсан алдааг дэд сайдаар нөхөх үү

Дэд сайдгүй ажиллах Ерөнхий сайдын санаачилга гурван сарын л хугацаатай байжээ. Уг нь хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа Л.Оюун-Эрдэнэ ийм албан тушаал хэрэггүй гэж мэдэгдэж, цомхон, чадварлаг төртэй ажиллах амлалт өгсөн юм.
2024-11-18

Сүүдрийн Засгийн газар буюу сайн дурынхан

Нийслэлийн ИТХ-д МАН-ынхан нийт сонгогчийн 20 хувийн саналаар үнэмлэхүй олонх болсны дараа л улс төрийн бусад намынхан гэнэт сэржээ. Төлөөллийг бүрэн хангахгүйгээр, цөөнхийн саналаар олонх болох боломж бүрдүүлэхийн тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд 2020 онд Ардын намынхан өөрчлөлт оруулж, ирцийн 51 хувийн босгыг байхгүй болгосныг бусад нь сая нэг ойлгож буй бололтой юм.
2024-10-21

МАН: Татварын бодлогод зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн

УИХ дахь МАН-ын бүлгийн  хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.
2024-10-02

АН: Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх багц хуулийн төсөл санаачилна

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, орон нутгийн эрх мэдэл жилээс жилд хумигдсаар байгааг хэлэлцжээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 26 агентлагаас 24-ийнх нь даргыг Улаанбаатараас томилж байна.
2024-10-02

“Гамшгийн хэмжээнд хүрсэн хотын асуудалд гар нийлж ажиллах шаардлагатай”

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа нар 2025 оны төсвийн төсөл, орон нутгийн сонгуультай холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар өчигдөр мэдээлэл хийв.
2024-09-25

“Хашааны гадна” үлдэгсэд ба төрийн “хишиг”

 Манай улсын түүхэнд анх удаа парламентад төлөөлөлтэй болоогүй ч нийт сонгогчийн нэг буюу түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн хүчнүүд төрөөс дэмжлэг хүртэх гэж байна. Шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу ийм боломж бүрдсэн юм. УИХ-ын сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл оролцож, МАН, АН, ХҮН, ИЗНН болон Үндэсний эвсэл парламентад төлөөлөлтэй болсон.
2024-09-23

Монголын ногоон намын даргыг өөрчилснийг Дээд шүүх бүртгэсэнгүй

Монголын ногоон намын даргыг өөрчилснийг Дээд шүүх бүртгэсэнгүй
2024-09-06

Нэр дэвшигчдээ танилцуулж эхлэв

Нэр дэвшигчдээ танилцуулж эхлэв
2024-09-04

 Гоё нэртэй ч эргэлзээ дагуулсан хөтөлбөр

Уг хөтөлбөрөөс гоё амлалт, гоё нэр цөөнгүйг харж болно. Дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилго бүхий 577 багц үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө чуулганы хуралдаанд танилцуулахдаа онцолсон юм. Тоо, нэрэнд нэлээд ач холбогдол өгсөн нь эрхгүй харагдана.
2024-08-19

Орон нутгийн сонгууль тойрсон сунгаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулах юм. Засгийн газарт хамтарсан МАН, АН, ХҮН намынхан уг сонгуульд тус тусдаа оролцохоо мэдэгдсэн. Монголын хоёр том намд нэр дэвшигч олдохгүй байхын зовлон үгүй. ХҮН намынхан ч боловсон хүчний гайгүй нөөцтэй, УИХ-ын сонгуулиар бүрэн ирцээр буюу 126 хүн сойсон билээ. Харин гуравдагч хүчний бусад намын хувьд энэ нь үргэлж тугамдсан асуудал байсаар ирсэн.
2024-08-16

МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Я.Содбаатарыг томиллоо

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцэж, тус албан тушаалд Д.Амарбаясгаланг дэвшүүлж, ес дэх парламентын анхдугаар чуулганаар шийдвэр гаргаж томилсон билээ.
2024-07-02

“МАН төрийн сүлжээ ашиглаж, өөрсдөдөө давуу байдал бий болгох замаар сонгуульд ялсан”

Иргэдийн оролцооны нэгдэл намын дэргэдэх Үнэт зүйлийн зөвлөл МАН-ыг энэ удаагийн сонгуулиар төрийн сүлжээ ашиглаж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон гэж үзэж буй аж. Тус намын дарга Ц.Оюунгэрэл Үнэт зүйлийн зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг өчигдөр олон нийтэд танилцуулав. Тэрбээр “МАН төрийн сүлжээ, улсын бүртгэлийн мэдээллийг онцгой эрхтэйгээр ашиглан, бусдад хуулиар олгогдоогүй давуу байдлыг өөртөө бий болгож, иргэдийг дарамт, эрхшээлдээ оруулан санал авах замаар сонгуульд ялсан. Тэд чухам ямар сүлжээ, технологи ашигласныг иргэдэд үнэн, зөвөөр мэдээлэх нь улс төрийн үүрэг гэж үзэж байна. Нэгдүгээрт, МАН-д үйлчилдэг төрийн албан хаагчид төрийн утасны төлбөр, цалин, хангамж зэрэг төрийн зардлыг ашиглан нарийвчилсан судалгаа авч, сонгогчдын улс төрийн хандлагыг сонгуулийн жил эхэлснээс сурталчилгаа дуусах өдөр хүртэл тандлаа
2024-07-02