БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког төв талбайд угтан авав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
2024-06-03
Дахин бүртгүүлэхээр 104 нэр дэвшигч баримт бичгээ ирүүлжээ
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанааc нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
2024-06-03
Монгол, Беларусийн дипломат харилцаа 32 жилийн түүхтэй
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол, Беларусийн харилцаа 1991 оны арванхоёрдугаар сард ЗХУ задарч, Беларусь тусгаар тогтнолоо зарлахад Монгол Улс хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг аж. Улмаар хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоов.
2024-06-03
Цэцийн даргаар Г.Баясгаланг сонголоо
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, даргаараа Г.Баясгаланг сонгов. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-т “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу тэрбээр сонгогджээ. Г.Баясгалан нь 2019 оны зургаа дугаар сард Цэцийн гишүүнээр томилогдсон юм.
2024-06-03
"Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэсэн лавлагаа СЕХ-нд ирсэн"
Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодруулахад "УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 10-ны өдөр нийт нэр дэвшигчид үнэмлэх олгох өдөр л нэр дэвшигчдийг нийтэд зарлана. Үүнээс өмнө нэр дэвшигчдийг бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан хүмүүсийн нэрийг дурдах боломжгүй.
2024-05-31
Эмэгтэйчүүдэд ээлтэй сонгууль болж чадах уу
Уг нь ямар ч эмэгтэйд өрсөлдөх боломж олгодоггүй Баян-Өлгийн гурван мандатын ядаж нэгэнд нь, хамгийн олон буюу 10 мандаттай хоёр ч тойрогт тусбүртав, хамгийн цөөн мандаттай 13 дугаар тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт илгээх хоёр нэр дэвшигчийнх нэг нь эмэгтэй байх гэх мэтээр нам, эвслүүд тусгайлан “тохируулга” хийж болох л байв.
2024-05-31