Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
2025-07-24

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмтэтгээдэд хүлээлгэх ялыг чангатгах нь

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар дараах шийдвэрийг гаргажээ. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад хор хөнөөлийн талаар таниулах, УИХ-аас 2002 онд баталсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, ирэх сард багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт даалгав. Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалж, гэмт этгээдэд хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах гэнэ.
2025-07-24

Киргиз улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
2025-07-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа.
2025-07-24

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.
2025-07-23

Хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох сайд нар үүрэг даалгавар өглөө

Засгийн өнөөдрийн хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн эсрэг хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар хэлэлцлээ. Улмаар хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, 
2025-07-23

Гурван талт хэлэлцээрийн биелэлтийг дүгнэж, танилцуулахыг Ерөнхий сайд үүрэгдэв

Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Тэрбээр “Нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө гурван талт механимыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Ажил олгогч, ажилчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлуулсан мөнгө хулгайд алдагдсан зэрэг хариуцлагагүй, хяналтгүй ажилласан жишээ олон.
2025-07-23

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцаж байна.
2025-07-23

НББХ: Нийтдээ 15 удаа хуралдаж, 29 асуудал хэлэлцэн, гурван удаагийн сонсгол явуулжээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо нийт 15 удаа хуралдаж, 29 асуудал хэлэлцсэний дотор хуулийн 14, Улсын Их Хурлын тогтоолын дөрөв, Байнгын хорооны тогтоолын найман төсөл, эрхлэх асуудлын хүрээний салбар, яам, агентлаг, харьяа байгууллагын 14 тайлан, мэдээллийг сонсож, хэлэлцжээ.
2025-07-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз болон Тажикистан Улсад хийх төрийн айлчлал өчигдөр эхэллээ. Тэрбээр Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тус оронд энэ сарын 20-23-нд айлчлахаар Бишкек хотод өчигдөр очсон бол үүний дараа Тажикистаны Төрийн тэргүүн Эмомали Рахмоны урилгаар 23-26-нд дараагийн айлчлалаа хийх юм.
2025-07-21

Гавьяагүй “тэмцэгч” С.Ганбаатар

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-07-21

Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд  улс эх орны өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэмнэлтийг төр өөрөөсөө эхлүүлж, бүсээ чангалж давж гарна гэдгийг онцлов. 
2025-07-09

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Одыг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулна

Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар П.Алтан-Одыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгалаа. 
2025-07-09

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоолоо

"Экспортын нүүрс тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд саналаа танилцууллаа. 
2025-07-09

Засгийн газраас байгуулсан 29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэр гарчээ

Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар хуулиар чиг үүргийг нь тухайлан заагаагүй болон хуульд тусгайлан заасан ч чиг үүргийн давхардал үүсгэж байгаа Засгийн газраас байгуулсан 29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэр гаргалаа.
2025-07-09

Шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
2025-07-09

Японы Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар манай улсад энэ сарын 6-13-ны өдөр төрийн айлчлалаар морилон саатаж байна. Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд Монгол, Японы Төрийн далбаа намирч, хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ. Япон Улсын Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон төр засгийн төлөөлөгчид, Эзэн хааны одон хүртсэн монгол иргэд, мэргэжлийн сүмо бөхийн их аваргууд өчигдөр албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл үзүүлэв.
2025-07-09

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ
2025-07-09