Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хурдан морины сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжинэ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжинэ.
2026-07-09

“Улаан овоо”-гийн уурхайг түрээслүүлж, роялти авна

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver elephant mining” Монгол дахь бүрэн эзэмшлийн охин компаниараа дамжуулан “Улаан овоо” нүүрсний уурхайгаа түрээсээр ашиглуулах гэрээ байгуулснаа зарлав
2026-07-09

Наадмаар үргэлжилсэн аадар бороотой 

Хүчтэй хөгжсөн бөөн үүл энэ сарын 7-8-нд шилжих шөнө Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш чиглэлтэй дайран өнгөрсний улмаас аадар бороо орж, нийслэлийн олон байршилд их хэмжээний ус тогтон, барилгын зоорийн давхрууд усанд автаж, уулархаг бүсүүдээр үер буужээ.
2026-07-09

БНСУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түү­ нийг албан ёсоор угтан авах ёслол өнөөдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм.
2026-07-09

“Монгол дархан-Адууны соёл” үзэсгэлэнд 205 бүтээл дэлгэжээ

Дэлхийн адууны өдрийг хоёр дахь жилдээ, Монгол дархны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд толилуулж байна. Үүгээр нүүдэлчин монголчуудын оршихуйн үндэс болсон хурдан хүлэг, түүнийг дагасан баялаг өв уламжлал болон уран дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн адууны соёл, тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилготой юм.
2026-07-09

Намууд төрийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй байв 

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос улс төрийн нам, эвсэлд энэ онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон байна. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намуудад төрөөс санхүүжилт олгож буй. 2024 оны сонгуулийн дараа энэ болзлыг МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам хангасан юм.
2026-07-08

БНХАУ-д Майсак хар салхины улмаас онц байдал зарлав 

БНХАУ-ын өмнөд бүс нутгийг, тэр дундаа Хайнань арал болон Вьетнамыг дайран өнгөрсөн Майсак хар салхины улмаас Гуанси мужийн Люлан далан нурж, хоёр хүн амиа алджээ.
2026-07-08

УУҮА-ын зөвлөлийн даргаар З.Ган-Очирыг сонголоо 

Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА)-ын зөвлөлийн хурал уржигдар болж, удирдлагын асуудлыг хэлэлцжээ. Тус хурлаар зөвлөлийн дарга Г.Батцэнгэлийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд тус зөвлөлийн гишүүн З.Ган-Очирыг сонгожээ. Зөвлөлийн даргаар ажиллах болсон тэрбээр МУУҮА-ын гүйцэтгэх захирлын үүргийг мөн түр хавсран гүйцэтгэх юм байна. 
2026-07-08

“25 дугаар суваг” телевизийн тоймч, сэтгүүлч Г.Мөнхтуул Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо 

Үндэсний их баяр наадмыг угтсан шагналын хурыг Ерөн­хийлөгч өчигдөр ч үргэлжлэн буулгав. Энэ өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Ц.Шинэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, зөвлөх инженер Г.Ёндон нар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.
2026-07-08

Төв цэнгэлдэх хүрээлэнд тухтай сууж, чөлөөтэй зөрөх боломжийг хязгаарлажээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Наадмын нээлтийн тасалбар авч чадаагүй жуулчид болон зарим иргэд нээлтийн өмнөтгөл тоглолтыг үзэж сонирхлоо.
2026-07-08

Гандангийнхан жуулчны улиралтай зэрэгцэн засвар, тохижилтын ажил хийж байна 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гандан болон Дэдэнпонров дуганыг сэргээн засаж буйтай холбоотойгоор зарим бүсэд гадаад, дотоодын жуулчид нэвтрүүлэхийг хориглосноо хийдийн захиргаанаас мэдээллээ. Тус хийдийнхэн өнгөрсөн жилийн зургаа, долоодугаар сард мөн засвар, тохижилтын ажил хийж, хэсэгчилсэн “хөл хорио” тогтоосон нь шүүмжлэл дагуулж байв.
2026-07-08

Сэлбийн хиймэл нууранд сэлэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа

Нуурын гүн 8 метр бөгөөд сүүлийн өдрүүдэд бороо, хур тунадас их орсонтой холбоотойгоор усны түвшин нэмэгдсэн. Иймд живж осолдох эрсдэл өндөр байна.
2026-07-08

Хятадад нүүрсний эрэлт өсөж, Монголд боломж нээгдэх нь

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт энэ оны турш өсөх төлөвтэй байгаа нь Монголын экспортод шинэ боломж нээх хүлээлт үүсгэв. Урд хөршийн гангийн үйлдвэрүүд манай нүүрсийг хольцын зориулалтаар түлхүү ашиглаж байгаа бөгөөд үнэ, тээврийн зардлын давуу тал нь Монголын өрсөлдөх чадварыг хадгалж буйг салбарын шин­жээчид онцолжээ.
2026-07-08

“Цахилгааны төлбөр өндөр гардаг” гэх шалтгаанаар сургууль, цэцэрлэгүүдийн агааржуулалтын системийг өвлийн турш хаажээ

Боловсролын байгууллагуудын барилга, байгуулам­жийн эрүүл ахуй, дотоод орчны агаа­рын чанар, засвар, үйлчилгээний стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага бий болоод удаж байна. Учир нь судалгаагаар манай улсын, тэрдундаанийслэлийнсургууль,цэцэрлэгүүдийн анги танхимын агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 3.3-5.6 дахин их гардаг болсон.
2026-07-08

“Ногоон автобус”-аар залилсан гэх хэргийн шүүх хурлыг хойшлууллаа 

“Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийнхөрөнгөөрнийслэлийннийтийнтээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж сэлбэн оруулж ирэн залилан мэхэлсэн, албан тушаалаа урвуулсан гэх хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр товлоод байв .
2026-07-08

Б.БАТ-ЭРДЭНЭ: Ойн тухай хуулиар ойн санг дамлан худалдаж, хариуцлагаас зугтдаг тогтолцоог эцэслэнэ

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд, салбарынхан болон иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байна. Үүссэн нөхцөл байдал болон хуулийн шинэ зохицуулалтуудын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
2026-07-07

Онцгой туурвил, шилдэг долоон бүтээлд Төрийн шагнал хүртээлээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ онцгой туурвил, шилдэг долоон бүтээлд өчигдөр Төрийн шагнал хүртээлээ. Хууль, эрх зүй, физик, математик, эрүүл мэнд, урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан судалгаа, бүтээлүү­ дийг Төрийн тэргүүн онцолсон юм.
2026-07-07

11 настай хүү мөргөлийн цуваа руу дайрч, есөн лам амиа алдлаа

Тайландад 11 настай хүү эцэг, эхийнхээ ачааны автомашиныг жолоодож байхдаа буддын шашны мөргөлийн цуваа руу орсны улмаас есөн лам амиа алджээ. Орон нутгийн аврах албаныхны нийтэлсэн хяналтын камерын бичлэгт улбар шар хувцастай лам нар зам даган алхаж явахад автомашин дайран орж буй агшин бичигдсэн байна.
2026-07-07