“И-Март”-ын VI давхрын гал тогооны өрөөнөөс гал тархжээ
Баянзүрх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, “И-Март” худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэх дуудлага уржигдар 22.39 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10, 34, 63, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 23.25 цагт галын тархалтыг зогсоон, 00.15 цагт бүрэн унтраасан байна.
2026-06-26
Ногоон нуур орчмын тогтоц, зориулалтыг нь алдагдуулж болохгүй гэв
“20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар өнгөрсөн оноос ярьж эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Ногоон нуур орчимд чөлөөлсөн 5.5 га газарт хүүхэд залууст зориулсан тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2026-06-26
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд ухралт болсон гэв
Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон түүнийг дагалдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн. Хаврын чуулган завсарлахаас өмнө уг төслүүдийг амжиж хэлэлцүү лэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрч ний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны 13 салбарын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.
2026-06-26
Намуудын 15 нь л хуулийн хугацаанд, үнэн зөв тайлан мэдүүлжээ
Сонгуулийн ерөнхий хороо “Тунгаахуй өгөгдлийн урлан” судалгааны байгууллагатай хамтран “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг “Норфей арт” галерейд нээгээд байна. Эл үзэсгэлэнд Улсын дээд шүү хэд бүртгэлтэй улс төрийн намуудын 2025 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлог.
2026-06-26
10 аймгийн төвд дулааны станц барих төслийг эрчимжүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзаж, 2019 онд эхлүүлсэн ч өдгөө зогссон 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн үйл явцыг хурдасгахаар тохиролцсон байна. Энэ төсөл бүрэн хэрэгжвэл Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд дэвшилтэт технологи бүхий дулааны 10 станц, дулаан дамжуулах 88 төв, 65 км урт үргэлжлэх шугам сүлжээ бүхий дулаан хангамжийн төвлөрсөн систем ашиглалтад орох юм.
2026-06-26
Чулуут голд 4.5 сая загас нутагшуулав
“Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Чулуут голд зэвэг, хадрангийн 480 мянган жарамгайг нутагшуулжээ. Тус байгууллагынхан “Монголын агнуурын загас” холбооныхонтой хамтран 2019 оноос загас үржүүлгийн төсөл хэрэгжүүлж, жил бүрийн хавар хагас саяас дээш тооны жарамгайг Сэлэнгэ мөрний эх Чулуут голд нутагшуулж ирсэн юм.
2026-06-26
Дээд шүүх улс төрийн найман намыг бүртгэлээс хасжээ
Улсын дээд шүүх энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа улс төрийн хэд хэдэн намыг бүртгэлгүйд тооцох шийдвэр гаргасан байна. Шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу намууд дүрмээ 2025 оны арванхоёрдугаар сарын 31ний дотор шинэчлэн бүртгүүлэх ёстой байж.
2026-06-25
ОХУ гаднаас шатахуун импортлох талаар судалж байна
Оросын эрх баригчид Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензиний тасалдлыг бууруулахын тулд гадаадаас шатахуун импортолж магадгүй байна. Түүхий газрын тосны томоохон “тоглогч” эл улс даяар хомсдол нүүрлэж, бензин, онгоцны түлшний экспортдоо хориг тавиад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр энэ талаар хэлэлцсэн гэнэ.
2026-06-25
Сэрүүцэхээр ус руу орсон 40 хүн живж, амиа алдав
Сэрүүцэхээр усанд ороод живсэн тохиолдол нэмэгджээ. Тухайлбал, Францад урьд хожид бүртгэгдээгүй хэт халалт үргэлжилж буйн улмаас хамгаалалтгүй, зөвшөөрөгдөөгүй бүсэд сэрүүцэхээр сэлж байсан 40 хүн усанд живж, амиа алдсан талаар албаныхан мэдээлэв. Түүнчлэн тус улсын Цаг уурын албанаас “Өнгөрсөн мягмар гараг 1947 оноос хойших хамгийн халуун өдөр боллоо.
2026-06-25
Хөшөө Цайдамын музейн хаягийг бичихдээ түүхийн ноцтой алдаа гаргав
Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Хөшөө Цайдамын музейн хаягийг орон нутгийн зам дагуух самбарт бичихдээ ноцтой алдаа гаргасныг МУИС-ийн профессор, археологич У.Эрдэнэбат шүүмжиллээ. Түрэгийн хаант улсын түүх, соёлын үнэт дурсгалуудыг хадгалдаг эл музейн нэрийг тодотгохдоо Билэгт хааны хэмээн бичсэн нь томоохон эндүүрэл болжээ.
2026-06-25
БНСУ-аас 468.3 сая ам.долларын бараа худалдан авчээ
Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар болон МҮХАҮТ хамтран Монгол Улс болон БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийн гарал үүслийн дүрмийн бүлгийн бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.
2026-06-25
Өөрийн хүсэлтээр лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлбэл 20 000 төгрөг төлөх нь
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 07 дугаар тогтоолыг энэ сарын 20-ноос мөрдөж эхэллээ. Эл тогтоолд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн онцлох өөрчлөлт оруулсны нэг нь А13 маягтыг сэргээсэн явдал байв.
2026-06-25
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ
Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон манай Оюуны өмчийн газар хамтран Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг тус хөтөлбөрт хамрагдах аж.
2026-06-25
“Цахим хөдөлмөр эрхлэгчид нэмэгдэж буй ч нийгмийн хамгааллын гадна үлдэх эрсдэлтэй”
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг тодорхойлох “Монгол Улсын цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцууллаа. Энэ үеэр Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 193 дугаар конвенцын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Цахим шилжилтийг даган Монгол Улсад платформ хөдөлмөр эрхлэлт эрчимтэй өсөж, залуучуудад шинэ боломж олгож байгаа ч тэднийг албан бус салбарт үлдээх, нийгмийн хамгааллын гадна хоцроох эрсдэл дагуулж буйг мэргэжилтнүүд онцоллоо.
2026-06-25
Монгол “Азийн хамгийн тайван улс”-ын тоонд багтлаа
Дэлхийн энх тайвны индексийн энэ оны үзүү лэлтийг Австралийн Сидней хотод төвтэй Олон улсын эдийн засаг, энх тайвны институтээс 20 дахь жилдээ олон нийтэд танилцууллаа. Үүнд Монгол Улс өмнөх оныхоосоо дөрвөн байраар ахиж, нийт 163 орноос 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
2026-06-25