Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Долоодугаар сард хамгийн олон жуулчин иржээ 

Манай улсад энэ оны эхний есөн сард ирсэн жуулчны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос танилцуулав. Тодруулбал, 1-9 дүгээр сард 718 940 мянган жуулчин Монголд иржээ.
2026-09-03

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,  ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.  
2026-09-03

Шинэ зүйлийн зурам илрүүлсэн байж болзошгүй нь 

Монгол орны хэмжээнд шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлсэн дөрвөн зүйлийн зурам одоогоор бий гэнэ. Тэгвэл энэ тоо удахгүй нэгээр нэмэг­дэж болзошгүй талаар МУИС-ийн Био­логийн тэнхимийн багш, хөхтөн суд­лаач Н.Батсайхан мэдээллээ. Биологич, амьтан судлаач Ц.Одбаяр өмнө нь бүртгэгдэж байгаагүй, Монголын бу­сад зүйлээс давжаа биетэй, ахар сүүлтэй нэгэн “содон” зурмыг энэ оны зургаадугаар сард Зүүн гарын говийн Уушигийн улаан уул орчмоос илрүүлс­нийг Оросын судлаачид өдгөө лабораторийн орчинд шинжлэн судалж буй гэнэ.
2026-09-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр төлөвлөгөөт засвар үйлчилгээтэй холбоотойгоор зарим байршилд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлах тул хэрэглээгээ зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
2026-09-03

Гэр бүлийн хуулиудтай холбоотой дүрэм, журам, аргачлал боловсруулж эхлэв 

Гэр бүлийн тухай хуулийн шинэ­ чил­сэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг энэ оны долоодугаар сарын 3-нд УИХ эцэслэн баталсан. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг арваннэгдүгээр сарын 1, нөгөөхийг нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх юм. Тэгвэл хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас дээрх хуулиудыг даган гарах 10 дүрэм, журам, аргачлалыг боловсруулахаар ажиллаж буй аж.
2026-09-03

Улаан буудайн ангиллаас шалтгаалж тонн тутмыг нь 1.1-1.4 сая төгрөгөөр худалдан авахаар боллоо 

ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн корпорац (ХААК)-аас стратегийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд улаан буудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцоолол гаргаснаа Монголын та­риаланчдын үндэсний холбоонд танил­цуулжээ. Үнэ тогтоохдоо 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан өртгийн судалгаа хийсэн гэнэ.
2026-09-03

Тураах үйлчилгээтэй тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нарита–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын 3 иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илрүүлжээ
2026-09-03

Улаанчулуутын хогийн цэгт тарьсан мод ойн зурвас үүсгэжээ 

Улаанчулуутын хогийн цэг орчмын нийт 13 хорооны 45 байршилд өнгөрсөн онд хур хог үүссэн байв. Иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагынхан зөвшөөрөлгүй, ил задгай хог хаясны улмаас үүсмэл хаягдлын цэг ийн бий болсон аж. Харин тухайн оны тавдугаар сард “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ”, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, иргэд хамт­ран тухайн байршлын 500 орчим тонн хогийг ачиж, цэ­вэрлэсэн байна.
2026-09-03

Түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Оросын Холбооны Улсын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим  хүчний сайд С.Е.Цивилёвтэй уулзаж /2026.09.03/, түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр ярилцлаа.
2026-09-03

Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо цөөрчээ 

Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр 2026” судалгааны тайлангаас хэвлэл мэдээллийн сал­барын чухал тоон үзүүлэлтүүдийг цувралаар хүргэж буй. Энэ удаа орон нутгийн мэдээллийн хэрэгс­лийн тоо багассан дүнг танилцуулав. Сүү­ лийн жилүүдэд нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурч буй бөгөөд үүнд орон нутгийнхны со­нин, телевиз, радио, цахим сайтын нөхцөл байдал то­дор­хой нөлөө үзүүлж байгааг судалгаанд онцолжээ.
2026-09-03

Байгаль орчны залуучуудын эвсэл байгуулжээ 

Байгаль хамгааллын чиглэлээр идэвхтэй ажилладаг залуус, төрийн бус байгууллагын болон клубийн төлөөллүүд хамтран Монголын байгаль орчны залуучуудын эвсэл байгуулжээ. Энэхүү байгууллага нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын чиглэлээр залуучуудын байр суурийг шийдвэр гаргах түвшинд хүргэх, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, нийслэл, орон нутагт хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамтарсан санаачилга, бичил төсөл хэрэгжүүлэх үндсэн зорилготой аж. 
2026-09-03

Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг боловсрол, эрүүл мэндийн салбарынхан шаардав 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос 2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан өчигдөр хэвлэлийн хурал хийв. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын олон сарын турш тавьсан шаардлага, зохион байгуулсан тэмцлийн үр дүнд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, төсөв санхүүжилттэй холбоотой тодорхой асуудлуудыг нэг тийш болгохоор Засгийн газрын түвшинд шийдвэрүүд гарсан.
2026-09-03

Философич С.Молор-Эрдэнийг яллагдагчаар татан 30 хоног хорихоор боллоо 

Философич С.Молор-Эрдэнийг уржигдар тагнуулын байгууллагаас шалгаж, мэдүүлэг аваад үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн заалтыг үндэслэн сэжигтнээр тооцон хойшлуулшгүйгээр баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьжээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсгийн “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан үйлдлийг зохион байгуулсан” гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлж байна.
2026-09-03

“Хайр гэдэг алганаас чинь ниссэн залбирал” 

Энэ удаагийн “Уран зохиол” буландаа яруу найрагч Г.Ганбаганын шинэ бүтээл болох “Сэтгэлийн есдүгээр хуудас”-ыг онцолж байна. МЗЭ-ийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн найрагч С.Начин түүний номын өмнөтгөлд “Орой үгүй, хязгаар хярхаг нь үл харагдах, төсөөлж таамаглахад бэрх зүйл бол уран зохиол.
2026-09-02

“Чингис хааны өндөрлөг” цогцолборыг энэ сард нээх нь

ОХУ-ын Буриад улсын Тапхарын өндөрлөг хэмээх газарт “Чингис хааны өндөрлөг” нэртэй экологи, аялал жуулчлалын цогцолборыг удахгүй ашиглалтад оруулах гэж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү цогцолборын гол бүтээн байгуулалт буюу үзмэр нь Оросын уран барималч, Монгол Улсын Төрийн соёрхолт Даши Намдаковын бүтээсэн 12 жилийн дүрслэл бүхий хүрэл баримлууд гэнэ.
2026-09-02

Мүүний шашны тэргүүн Хан Хак Жад хоёр жил хорих ял шийтгэв 

Өмнөд Солонгосын шүүх Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо буюу Мүүний шашны тэргүүн Хан Хак Жаг Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын засаг захиргаанд нөлөөгөө тогтоох зорилгоор бусдад хахууль өгсөн, хууль бус санхүүжилт олгосонд буруутгаж, хоёр жилийн хорих ял оноолоо.
2026-09-02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.
2026-09-02

CU, GS25 дэлгүүрээс эд зүйл хулгайлж, зугтсан залууг баривчилжээ 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрээс эд зүйл хулгайлж, бусдыг залилж байсан хэрэгт холбогдуулан нэгэн залууг саатуулан шалгаж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд нэг залуу GS25 дэлгүүрээс хоёр тор дүүрэн бараа авчхаад төлбөрийг нь төлөлгүй гарч “Приус” загварын автомашинд суун зугтаж буй бичлэг цацагдсан.
2026-09-02