Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Трамп дээр туссан дайны сүүдэр 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трам­пын рейтинг 33 хувь хүрч унасан нь Ца­гаан ордонд буцаж ирснээс нь хойших хамгийн доод үзүүлэлт гэнэ. Энэ сарын 17-нд “Reuters”-ийн явуулсан санал асуул­гаар түүнд оролцсон хүмүүсийн ердөө 33 хувь нь Трампын үйл ажил­лагааг дэмжсэн байв. Энэ үзүүлэлт наймдугаар сарын эхээр 35 хувь байсан аж.
2026-08-20

Таван удаа “тахим өгч”, хоёр удаа ялав 

Замби улсын Ерөнхийлөгч Хакаинде Хичилема энэ сарын18-нд болсон сонгуульд ялж, таван жилийн хугацаагаар дахин сонгогдов. Өрсөлдөгчдөөс 50 хувийн босго давсан санал авсаныг нь ялсанд тооцдог юм байна. Тиймээс Хичилема 61.4 хувийн санал авс­наар хоёр дахиа санал хураалгах шаардлага гарсангүй. 
2026-08-20

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Иргэд 150150 тусгай дугаарт зурвас үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой. 150150 дугаарт иргэд зөвхөн зурвас илгээнэ.
2026-08-20

“Хүнд үед нь ч бид Украины хажууд байх болно” 

Украины хүнгүй нисдэг төхөөрөмжүүд өнгөрсөн ням гаргийн шөнөөс Москва хот руу довтолж, үүнд 600 гаруй дрон оролц­соны 180-ыг нь устгасан хэмээн Оросын Бат­лан хамгаалах яам мэдээллээ. Өөр нэг эх сур­валж 800 дрон хөөргөсний 600-г нь Москва руу чиглүүлжээ гэсэн байх юм. Москва хотын захирагч Сергей Собянин, Москва му­жийн амбан захирагч Андрей Воробьев нарын хэлснээс үзвэл уг довтолгоонд өртөж, “Wildberies” гэдэг агуулах шатсан байна.
2026-08-20

Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
2026-08-20

Канадад ойн түймрийн улмаас 20 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ 

Канадын Бритиш Колумби мужийн Оканаган бүсэд энэ сарын 7-нд гарсан ойн түймэр богино хугацаанд эрчимтэй тархаж, 19 800 гаруй га талбайг хамраад байна. Түймрийн улмаас 20 мянга гаруй иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд энэ үеэр 80 настай эмэгтэй амиа алджээ. Гал Саммерлэнд орчимд эрчимтэй тархаж, Траут Крик бүсэд 400 орчим байшин түймэрт өртсөн аж. 
2026-08-20

Яаралтай тусламжийн дуудлагад “Дохионы хэлмэрч” үйлчилгээ нэвтрүүлэв 

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд “Дохионы хэлмэрч” үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. Тус газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс энэ сарын 14-нөөс эхлэн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс 24 цагийн турш шуурхай хүлээн авах зорилгоор дохионы хэлмэрч ажиллуулж эхэлсэн байна.
2026-08-20

БНСУ-ын дэмжлэгтэйгээр бод малын эмнэлэг байгуулна 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас малын эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019-2023 онд “Мал эмнэлгийн чадавхыг сайжруулж, жижиг амьтны эмнэлэг байгуулах” төсөл хэрэгжүүлжээ. Тэгвэл энэхүү төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлж, бод малын эмнэлэг байгуулах болсноо салбарын яамнаас мэдээллээ.
2026-08-20

Араб иргэн нутгийн малчныг дайрч хөнөөсөн, эсэх нь тодорхойгүй байна

Олон нийтийн сүлжээнд цацагдаж буй олны анхаарал татсан хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв, Мөрдөн шалгах болон Экологийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, “арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй, Сүхбаатар аймагт хятад иргэдийн орон байранд халдсан Г.Солонго, Г.Адилбиш, Төв аймгийн нутаг дэвсгэрээс шонхор шувуу барьж буй гадаадынхны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 
2026-08-20

COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Ногоон бүсэд наймдугаар сарын 28-ныг хүртэл 300 гаруй зэрэгцээ үйл ажиллагаа болно.
2026-08-20

Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримт­­­луулах хөв цөөрөм байгуулж, ашиглалтад орууллаа. Усны газар болон дүүргийн ДТГ-ын захиалгаар “Престиж инженеринг” компанийнхны гүйцэтгэсэн энэхүү төслийг “333 нуур” болон “Нэг сум-нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн байна.
2026-08-20

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах дата төв байгуулна

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэм­жиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Манай парламент 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хууль баталсан ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Тиймээс дээрх хуулийн төслийг боловсруулсан байна.
2026-08-20

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Ж.Энхжаргаланд дахиад яллах дүгнэлт үйлдүүлнэ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмэлт ажил­лагаа хийж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
2026-08-20

Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг, нүүдэлчдийн урлахуйн өвийг хэлэлцэв

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулсны 60 жилийн ойд зориулсан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Тус хурлаар Мон голын музейн салбарт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн оруулсан хувь нэмэр, монголчуудын оюун санааны дархлаа болсон үзмэр, цуглуулгын урлал, хийц, технологийн судалгааны үр дүнгийн талаар нийт 23 илтгэл хэлэлцүүлэв.
2026-08-19

Монголын шатарчид олон улсын тэмцээнд цахиур хагалж байна

Сингапур улсад үргэлжилж буй шатрын “24th Asean+Age group chess cham pionships-2026” тэмцээнд 25 орны 700 орчим тамирчин оролцож байна. Монголын шатрын багаас дасгалжуулагч Г.Энх баярын удирдлагад оролцсон “Стейниц Монголын шатрын академи”-ийн тоглогчдоос Г.Ивээлхүслэн 12 хүртэлх насны охидын ангилалд хүрэл медаль хүртэж, Олон улсын шатрын холбооны мастер цол ны болзол хангалаа. Тэгвэл тус академийн  дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирд лагад өрсөлдсөн тамирчдаас ОУШХны дэд мастер Б.Энхнамуун 14 нас  ны охидын ангилалд мөн III байр эзлэв.
2026-08-19

Завьт эргүүлийнхэн Туул голд живж байсан хоёр хүүхдийг аварчээ

Хан-Уул дүүргийн XI хороонд өсвөр насны хоёр хүүхэд Туул голд живэх гэж байна гэсэн дуудлага уржигдар 14.51 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай очиж, 18 настай Е, 15 настай Э нарыг аварсан байна. Тодруулбал, тэд Туул голд сэлж байхдаа хөл алдаж, 15-20 метр урсаж байсныг эсэн мэнд гаргажээ.
2026-08-19

COP17: Хөдөө аж ахуйн цаг уурын чадавхыг сайжруулахад санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газраас “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлгийг Цэнхэр бүсийн Монгол Улсын павильонд 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
2026-08-19

“D-Parliament”-д бүртгүүлсэн өргөдлүүдээс хоёр нь л саналын босго  давлаа

УИХ-ын Тамгын газарт харьяалагдах нийтийн өргөдөл, гомдлын “D-Parliament” цахим системд иргэд сүүлийн үед нийгмийн тулгамдсан асуудал, төр засгийн алдаатай бодлого, шийдвэрийн талаар өргөдөл, гомдол илгээх нь эрс олширсон. Харамсалтай нь, тэдгээрээс парламентын түвшинд ул суурьтай авч үзэж, ажил хэрэг болгосон нь ховор. Өнгөрсөн онд гэхэд иргэдийн гаргасан зургаан өргөдөл ажлын хэсэг байгуулах, хууль боловсруулах саналын босго давсан ч нэгийг нь л ажил болгожээ.
2026-08-19