Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн газрын бодлогын хүрээнд “Эрдэнэс Монгол” компани удирдах албан тушаалтны тоог 32, нийт орон тоогоо 10 хувиар бууруулснаа мэдээллээ.
2026-01-28

“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй”

Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Тодруулбал, өнгөрсөн онд эл вирусний батлагдсан бүх тохиолдол Энэтхэгийн Керала мужид илэрчээ.
2026-01-28

СДМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд өрсөлдөнө

МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо (СДМЭХ)-ны Их хурлыг ирэх сарын 14-нд товлосон байна. Эдүгээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тус холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Гэвч тэрбээр Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авах “ажиллагаа”-нд оролцож, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсон.
2026-01-28

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ын төсөв 2.5 дахин нэмэгдэж 7.9 тэрбум төгрөгт хүрчээ

Нийслэл Улаанбаатар хотын төсөв гэж ижил тэнгэртэйд нь дуулдаж, илүү тэнгэртэйд нь харагддаг, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд хийгээд ир­гэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнд хаалттай “маш нууц” гэсэн дар­­дас­тай баримт бичиг болж хувирсан. Шилэн дансны тухай болон Нийтийн мэдээл.9 тэрбум төгрөгт хүрчээлийн ил тод байдлын тухай хуульд төсвийн талаарх мэдээллийг ямар ч байгууллага, албан тушаалтан бүхий л шатанд нь нээлттэй өгөх үүрэг хүлээсэн ч Х.Нямбаатар тэргүүтэй өнөөгийн нийслэлийн удирдлагууд төрийн хууль тогтоомжийг юман чинээ тоохоо байсан, “хүнд суртлын уурхай” болсныг өчигдөр зохиогдсон “Хот ба төсөв” хэлэлцүүлгийн үеэр талууд хүчтэй шүүмжилж байв.
2026-01-28

Санхүү болон аудитын тайлангаа хэрхэн гаргах талаар намуудад зөвлөлөө

Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намын удирдлага, санхүүгийн ажилтнуудад зориулан намын ил тод байдал, санхүүгийн тайлан, зарцуулалт, хяналтын талаар сургалт зохион байгуулав.
2026-01-28

“Хотула” аппликэйшн хүний эрх зөрчсөн байж болзошгүй гэв

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа хатуу түлш худалдан авахад зориулсан “Хотула” аппликэйшн хүний эрх зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж эхэлжээ. Тодруулбал, тус аппликэйшн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (2021) хуулийн ес болон 23 дугаар зүйлд заасны дагуу хүний эмзэг мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа комиссоос зөвлөмж авах, эсвэл үнэлгээ хийж ирүүлэх ёстой ч энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдээгүй аж.
2026-01-28

УИХ-ын дарга ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал ирэх хоёрдугаар сарын 4-9-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Энэ нь түүний хувьд парламентын спикерээр сонгогдсоноос хойш хийж буй анхны гадаад айлчлал болох юм. Айлчлалын үеэр шатахуун, цахилгааны асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
2026-01-28

Улаанбаатар болон 21 аймгийн агаарын чанарыг мэдээлэх сайт ажиллаж эхэллээ

Улаанбаатар хот болон 21 аймгийн агаарын чанарын үзүүлэлтийг https://agaar.gov.mn/web сайтаар мэдээлж эхэллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу аймгийн төвүүдэд мэдээллийн технологид суурилсан агаарын чанарын автомат станцыг суурилуулсан байна. БНСУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан энэхүү ажлыг өнөөдөр /2026.01.28/ Цаг уур, орчны шинжилгээний газарт албан ёсоор хүлээн өгнө.
2026-01-28

“Эрдэнэс критикал минералс”-ын захирал Д.Тогтохсүрэнгийн нууц компани нүүрснээс ашиг олдог уу

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан түүнийг 2024 оны наймдугаар сарын сүүлчээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилсон юм. Харин Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар тогтоолоор тус үйлдвэрийн газрын нэрийг өөр­ чилж, “Эрдэнэс критикал минералс” болгож, захирлаар Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн ажиллуулж буй билээ. Тэрбээр эл ТӨҮГ-ын захирал болсноосоо хойш албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүү­ дэд холбогдсон юм байна. Бидний авсан мэдээллээр Д.Тогтохсүрэнгийн оролцоо, хамааралтай
2026-01-28

ТАНИЛЦ: Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалт хийх байршлуудын хуваарь

Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-иас Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаагаас эрчим хүчний хязгаарлалтыг цагийн хуваарийн дагуу хийж буй. Хязгаарлалтын хугацаа хоёр цаг үргэлжилж байгаа юм.
2026-01-28

Эрчим хүчний хязгаарлалт долоо дахь хоногтоо үргэлжилж байна

“ДЦС-IV” нь найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд одоогоор нэг зуухныхаа гэмтлийг зассан ч ахин нэг нь доголдсоноор цахилгааныг ийнхүү хязгаарласан хэвээр байгаа юм.
2026-01-28

Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хуга­цаанд визгүй зорчиж эхэлсэн байна. Ин­гэс­нээр энгийн паспорттой иргэд дэл­хийн нийт 30 оронд визгүй нэвтрэх бо­ломж бүрджээ. Харин албан болон дип­ломат паспорттой иргэдийн хувьд чө­лөө­тэй зорчих орны жагсаалт нь ийнхүү 69 болж байна. Хамгийн сүүлд энэ сарын 1-нээс Австри улс руу эл төрлийн паспортоор визгүй нэвтэрдэг болсон аж. Манай улсын иргэд 14-90 хүртэл хо­ногийн хугацаанд дээрх орнууд руу, ви­зийн төрлөөсөө хамааран зорчино. Эн­гийн паспорттой иргэдийн хувьд Бела­рус, Казахстан, Киргиз, Бразил зэрэг хэд хэдэн оронд 90 хүртэл хоногоор зорчих эрхтэй юм.
2026-01-27

Мансууруулах бодис оруулж ирж борлуулахыг завдсан эхнэр, нөхөрт ял шийтгэлээ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг гэр бүлээрээ үйлдэх явдал цөөнгүй гарч байна. Хүү нь ээждээ хар тамхи илгээж заруулсан, төрсөн дүүгийнхээ нэр дээр явуулсан илгээмж дотроо ийм бодис багтааж борлуулсан гэх зэргээр тоо­ чоод байвал цөөнгүй хэргийг жагсааж болно. Ийм нэг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-01-27

Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох нийгмийн оролцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүх­дэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суу­рил­сан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр болсныг нийс­лэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Үүний хү­рээнд нийс­лэ­лийн Санхүү, эдийн засаг, хөгж­лийн бү­тээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөл­бөрийн зохицуулагч Л.Хосбаяр Мон­голын аутизмын хол­бооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Ингэснээр олон улс, тэр дундаа Японы аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судалж, үүнийгээ боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар ну­таг­шуулах гэнэ.
2026-01-27

АНУ-ын нутаг дэвсгэрийн тал хэсгийг цас, мөс “нөмрөв”

АНУ-ын Охайогийн хөндийн өмнөд хэсгээс Нью Энгланд муж хүртэлх нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсны улмаас 11 мянган нислэг цуцлагдаж, нэг сая орчим өрх цахилгаан, дулаангүй болжээ. Энэхүү бүс нутагт 118 сая хүн амьдардаг бөгөөд тээврийн хөдөлгөөн түр хугацаанд саатахыг тус улсын Үндэсний цаг уурын албанаас анхааруулав. Өнгөрсөн баасан гаргаас эрчээ авсан эл цасан шуурганы улмаас Колорадо, Иллинойс, Индиана, Миссури, Нью Жерси, Нью-Йорк, Пенсильвани мужийн зарим хэсэгт цасны зузаан 30 см-ээс дээш давсан аж.
2026-01-27

“Ниссан” компани Өмнөд Африк дахь үйлдвэрээ Хятадын “Chery”-д худалдана

“Ниссан мотор” компани Өмнөд Африкийн Рослин аж үйлдвэрийн бүс дэх үйлдвэрээ Хятадын автомашин үйлдвэрлэгч “Chery”-д худалдахаар болсноо өнгөрсөн баасан гарагт зарлав. Харин Хятадын автомашин үйлд­вэрлэгчдээс чанар, стандартаараа эхний гу­равт жагсдаг “Chery” энэ талаар тайлбар өгөхөөс тат­гал­заж, тус гэрээний үнийн дүнг нууцалж буй юм.
2026-01-27

З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа

Монголын авто мастеруудын холбооноос зо­хион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах тэмцээний нээл­тийн гараа “Автохим мастер кросс”-оос шинэ аварга тодров. Долоо дахь удаагийн урал­даанд 66 тамирчин хурд сорьсноос Дорно­говь аймгийн Замын-Үүд сум, “Лидер” клу­бийн тамирчин, 93 дугаартай З.Анхбат тү­рүүлж, “Аваргууд”-аас найм дугаартай Г.Сүх­болд мөнгө, Баянхонгор аймгийн “Повер”-ынхноос 65 дугаартай Б.Түвшинтөр хү­рэл медаль хүртлээ
2026-01-27

ХААН банкны ашиг өсөж, “Голомт”, Худалдаа хөгжил зэргийнх буурчээ

IPO гаргасан банкууд өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа гаргасан байна. Тодруулбал, 2025 онд “Голомт”, Төрийн болон Ху­далдаа хөгжлийн банкны цэвэр ашиг өм­нөх жилийнхээсээ буурчээ. Түүнчлэн “Хас” банк цэвэр ашгийн хэмжээндээ дөнгөж хүрсэн бол ХААН-ых 8.8 хувиар буюу 695 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ин­гэснээр ХААН банкны нэг ширхэг хувь­цааны үнэ 1200 төгрөг байснаас өн­гөрсөн долоо хоногийн байдлаар 1452-т хүр­сэн аж.
2026-01-27