УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдоод буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан өнгөрсөн даваа гарагт прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэг хийв. Улмаар 48 цагийн хугацаагаар албадан саатууллаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.10-1-ийн нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажиллагаа явуулж буйг АТГ-ынхан мэдээллээ.
2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан түүнийг 2024 оны наймдугаар сарын сүүлчээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилсон юм. Харин Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар тогтоолоор тус үйлдвэрийн газрын нэрийг өөр чилж, “Эрдэнэс критикал минералс” болгож, захирлаар Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн ажиллуулж буй билээ. Тэрбээр эл ТӨҮГ-ын захирал болсноосоо хойш албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүү дэд холбогдсон юм байна. Бидний авсан мэдээллээр Д.Тогтохсүрэнгийн оролцоо, хамааралтай.
байж болзошгүй аж ахуйн нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаанд оролцож, өндөр дүнтэй ашиг олдог байх магадлалтай гэх баримт хууль сахиулах байгууллагынханд ирсэн аж. Үүнийгээ лавшруулан шалгах ажлын хү рээнд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, албадан саатуулаад буй юм.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт шалгуулах болсон Д.Тогтохсүрэн өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 15-ны дотор гаргасан 2024 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 159, гэр бүлийнхийгээ 38 сая, автомашингүй, 800 саяар үнэлэгдэх орон сууцтай гэж тусгажээ. Өөрийн орлого нь 159 сая гаруй төгрөг болсон нь өмнөх жилээсээ хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд ТӨҮГ-ын захирлын албан тушаалд суугаад ийнхүү өссөн бололтой. Харин нууц компаниараа дамжуулж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаанаас чухам хэдий хэрийн ашиг олж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тодорхой болох биз ээ.
Д.Тогтохсүрэнг УИХ-ын гишүүн байхад нь хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн иргэд АТГ-т нэг бус удаа гомдол гаргасан байдаг. Тэр болгонд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ч прокурорын шатанд хэрхэн шийдвэрлэгдэж байсан нь тодорхойгүй өнгөрдөг. Тухайлбал, түүнийг Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт оролцогч аж ахуйн нэгжийг хясан боогдуулж, удирдлагаас нь 70 сая төгрөгийн хахууль авсан гэх гомдлыг аргагүй байдалд орж мөнгө өгсөн иргэн нь 2019 онд АТГ-т гаргаж байсан удаатай.