Улаанбаатар хот болон 21 аймгийн агаарын чанарын үзүүлэлтийг https://agaar.gov.mn/web сайтаар мэдээлж эхэллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу аймгийн төвүүдэд мэдээллийн технологид суурилсан агаарын чанарын автомат станцыг суурилуулсан байна. БНСУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан энэхүү ажлыг өнөөдөр /2026.01.28/ Цаг уур, орчны шинжилгээний газарт албан ёсоор хүлээн өгнө.