УИХ-ын дарга Н.Учрал ирэх хоёрдугаар сарын 4-9-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Энэ нь түүний хувьд парламентын спикерээр сонгогдсоноос хойш хийж буй анхны гадаад айлчлал болох юм. Айлчлалын үеэр шатахуун, цахилгааны асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
Манай улсаас УИХ-ын даргын түвшинд хамгийн сүүлд 2023 онд тус улсад айлчилсан юм. Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думийн дарга В.Володины урилгаар мөн оны зургаадугаар сарын 18-22-нд тус улсад айлчилж байв. ОХУ-ын талаас Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Ерөнхийлөгч В.Путин 2024 оны есдүгээр сарын 2-3-нд манай улсад айлчилсан билээ.
С.Уул