Нийслэл Улаанбаатар хотын төсөв гэж ижил тэнгэртэйд нь дуулдаж, илүү тэнгэртэйд нь харагддаг, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд хийгээд иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнд хаалттай “маш нууц” гэсэн дардастай баримт бичиг болж хувирсан. Шилэн дансны тухай болон Нийтийн мэдээл.9 тэрбум төгрөгт хүрчээлийн ил тод байдлын тухай хуульд төсвийн талаарх мэдээллийг ямар ч байгууллага, албан тушаалтан бүхий л шатанд нь нээлттэй өгөх үүрэг хүлээсэн ч Х.Нямбаатар тэргүүтэй өнөөгийн нийслэлийн удирдлагууд төрийн хууль тогтоомжийг юман чинээ тоохоо байсан, “хүнд суртлын уурхай” болсныг өчигдөр зохиогдсон “Хот ба төсөв” хэлэлцүүлгийн үеэр талууд хүчтэй шүүмжилж байв.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар нийслэлийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн үр өгөөжийг хүртээх зорилготой гэх “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн өнөө жилийн төсөв 2025 оныхоосоо даруй 2.5 дахин нэмэгдэж 7.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 48 хувийг “Төсөл хөтөлбөрүүд” гэсэн ганцхан ангилалд төвлөрүүлэн зарцуулахаар тусгажээ.
Түүнчлэн нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар хэмээх агентлагийн энэ жилийн төсөв гэхэд л 2024 оныхоос 75 хувиар өсөж, 5.4 тэрбумд хүрсэн, мөн “20 минутын хот хөгжлийн төв” ТӨК-ийн 2026 оны төсөв 2.5 тэрбум төгрөг байгаа ч зарцуулалт, задаргаа нь тодорхойгүй, мэдээллийн ил тод байдал хангалтгүй, аудитын дүгнэлтийг хэрэгжүүлдэггүйг “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын Төсвийн хөтөлбөрийн зөвлөх З.Энхбаяр “Шилэн дансны хуулийн хэрэгжилт ба хот” сэдэвт илтгэлдээ онцолсон юм.
Л.Чимэг