Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Шинэхэн “Макбет”-ыг Гавьяат жүжигчин Э.Анхбаяр, Б.Энхнаран амилуулжээ 

Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг “Макбет” УДБЭТ-ын тайзнаа өнгөрсөн амралтын өдрүүдэд амиллаа. Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолыннэгбол “Макбет” бөгөөдуг жүжгийн зохиолоос сэдэвлэн цомнолыг нь Ф.М.Пиаве бичиж, 1847 оны гуравдугаар сарын 14-нд Италийн Флоренц хотын Театро Делла Пергола театрт анх толилуулсан түүхтэй.
2026-04-27

“Эргэх цэг” үзэсгэлэнг тольдоорой 

Бурхан урлаач Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран зургийн үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд зураачийн өвөрмөц арга барил, гүн сэтгэлгээг илэрхийлэх 25 бүтээлийг дэлгэжээ. Ц.Энхмандах нь 1993- 2000 онд бурханч лам Г.Пүрэвбат агсны дэргэд суралцаж, урлахуй ухааны эрдэмд боловсорсон нэгэн юм.
2026-04-27

“Флаш” хамтлагийн дуучинд 18 сар хорих ял шийтгэлээ 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөр­сөн долоо хоногт З.Одбаяр, Б.Зориг, Г.Мяг­марцэнд нарт холбогдох, мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, борлуулсан гэх хэргийг хянан шийдвэрлэлээ.
2026-04-27

Ноолуурын дээд ханш 212 мянган төгрөг боллоо

Монголын ноос ноолуурын холбооноос орон нутгаас ноолуур худалдан авч буй ханшийн мэдээллээс харвал бүс нутгийн онцлогоос шалтгаалан килограмм тутам нь 195-212 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь дээд ханш тогтоов.
2026-04-27

Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар шорооны ажил явуулсныг таслан зогсоолоо 

Богдхан уулын Хүүшийн аманд С гэх ХХК Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон байгаль орч­ны багц хуулийг ноцтой зөрчин, зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүй­цэтгэж байсныг албаныхан илрүү­лэн, үйл ажиллагааг нь зогсоосон байна.
2026-04-27

Гаалийн байцаагч, зуучлагчийг үргэлжлүүлэн хорино 

АТГ-ынханЗамын-ҮүддэхГаалийн газарт шалгалт хийж, зарим хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хээл хахууль авсан, өгсөн гэх үйлдэлд холбогдсон хоёр хүнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшингийн захирамжаар яллаг­даг­чаар тооцон үргэлжлүүлэн х­о­рихоор болжээ.
2026-04-27

Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хувийн хэвшлийг дэмжинэ гэв 

“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026”-г уржигдар зохион байгууллаа. Уг форумыг төр, хувийн хэвшлийн түнш­лэлийн хууль, эрх зүйн орчин, инсти­туцын тогтолцооны талаарх ойл­голтыг нэмэгдүүлэх, аймаг, нийслэлд түншлэлийн төслийг хэрэгжүүлэх боломжийг судлах, дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлээр хэрэгжүүлэх төс­лүү­ дийг танилцуулах, олон улсын сан­хүү­гийн байгуул­лагуудын туршлага, сан­хүү­жил­­ тийнмеханизмыгсудлах,турш­лагахуваалцах зорилгоор Эдийн засаг, хөгж­лийн яам­наас хоёр дахь жилдээ зохион бай­гуулжээ.
2026-04-27

Онцгой байдлын албан хаагчид долоон иргэний амийг аварчээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 233 иргэнийг гаргалаа. Нийт дуудлагын 99 нь обьектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, найм нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 
2026-04-27

Хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны төхөөрөмж суурилуулав 

“Глобал” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхыг нэмэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем бүхий өндөр хурд, хүчин чадалтай хэт авиан оношилгооны аппарат суурилуулав
2026-04-27

БНХАУ-ын цахим санд бүртгүүлж, экспортлогчийн эрх авах нь 

Монголоос БНХАУ руу газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд ХХААХҮЯнаас дараах мэдээллийг өгөв. Экспортлох боломжтой газар тариалангийн бүтээгдэхүүнд хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээг хоёр улсаас хамтран хийдэг аж. Хэрэв бүх стандарт, шаардлагыг хангасан гэж үзвэл тухайн аж ахуйн нэгжийг БНХАУ-ын цахим бүртгэлийн санд бүртгэн, экспортын эрх авахыг дээрх яамнаас мэдээллээ.
2026-04-27

УИХ-ын гишүүн Р.Батболдыг ИЗНН-аас хасах шийдвэр гаргажээ 

ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал, Дүрмийн хорооны дарга Ш.Батсүрэн нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Тус хороо нь энэ сарын 22-нд хуралдаж, уг намаас жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болсон Р.Батболдод хариуцлага тооцож, ИЗНН-аас хасах шийдвэр гаргажээ
2026-04-27

Ангарагийн гадаргуу дээр хачирхалтай олон өнцөгт хээ илэрчээ

Ангараг гараг дээр судалгаа хийж буй НАСА-гийнхан Гейл тогоо орчимд олон өнцөгт хэлбэртэй хачирхалтай чулуулгийн тогтоц илрүүлжээ. Эртний гаргийн уур амьсгал, усны ул мөрийг судлах зорилготой “Curiosity” нэртэй зургаан дугуйт робот геологийн судалгаа хийх явцдаа шинжлэх ухаанд сонирхол татахуйц шинэ олдвор илрүүлсэн нь энэ юм.
2026-04-27

1.8 сая гаруй хүн хөдөлмөр эрхэлж байж ДНБ-ий өсөлтийг 7.2 хувьд хадгална 

Монгол Улсын эдийн засгийн дундаж өсөлтийг тогтвортой хад­­ галж, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг 7.2 хувиас бууруу­лахгүй барихын тулд 2035 он хүртэл нийтдээ 1.8 сая гаруй хүн хөдөл­мөр эр­хэлж байх шаардлагатайг өнгөр­сөн баа­сан га­рагт ГБХНХЯ-ныхан танил­цуул­лаа. 2035 он хүртэл хамгийн их ажиллах хүч шаард­­ лагатай салбар нь барилга болон бо­ловсруулах үйлдвэрлэл юм байна.
2026-04-27

Монгол Улс оюуны чадамжаараа дэлхийд VIII байрт жагслаа 

Дэлхийн улс орнуудын 2026 оны IQ-ийн шинэчилсэн чансаагаар Монгол Улс 102.61 оноо авч, VIII байрт жагсав. Манай улс 2025 онд 102.86 оноотойгоор долоодугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа ийнхүү нэг шат ухарчээ. Хэдий тийм боловч монголчууд танин мэдэхүйн чадвараараа дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
2026-04-27

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ. Тодруулбал энэ жилийн марафоныг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
2026-04-27

Хүүхдээ чийрэг өсгөхийг хүсвэл хөрс, шороотой “амьд” талбайд тоглуулаарай 

Хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд резинэн шалтай, хуванцар тоглоомоор тохижуулсан хиймэл орчноос илүүтэй хөрс, шороо бүхий “амьд” байгальд тоглуулах нь үр дүнтэйг Финландын эрдэмтэд онцолжээ. Бидний хамгийн аюулгүй, цэвэрхэн гэж итгэдэг хиймэл орчин нь үнэндээ хүүхдийн дархлааны тогтолцоог сулруулж, бие махбодыг өвчлөлд өртөмтгий болгох эрсдэлтэй гэнэ.
2026-04-25

Оюутан, залуус оршин суугаа газрынхаа цэрэг татлагын товчоонд бүртгүүлж болох нь 

Улс орон даяар энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлээд дөрөв хонож байна. Энэ удаагийн татлагаар хилийн болон дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татаж буй бөгөөд зэвсэгт хүчний цэ­рэг татлагыг хоёрдугаар ээлжээр буюу ирэх аравдугаар сард зохион байгуулах юм
2026-04-25

“Цагаан хадны өнгө”-ийг олон улсын кино наадамд “сойно” 

Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” (Colors of white rock) бүтээл “Трибека” (Tribeca) олон улсын кино наадмын уралдаант хэсэгт албан ёсоор шалгарчээ. “Ай си ти филмс”-ийн бүтээл болох эл кино АНУ-ын НьюЙорк хотноо ирэх зургаадугаар сарын 3-14-нд тус наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох юм.
2026-04-24