Шинэ автобусуудыг бүгдийг нь үйлчилгээнд гаргажээ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.
2023-01-24
Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг Морингийн даваанд байгуулна
Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл 2020-2024 он хүртэл хэрэгжинэ. Энэ хүрээнд Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилга, Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх юм.
2023-01-24
Налайхчууд юу хүсэв
Налайх дүүргийн иргэд, оршин суугчдын хүсэлтийн дагуу тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх, сонирхсон асуултад нь хариулт, мэдээлэл өгөхөөр нийслэлийн холбогдох албаныхан тус дүүргийн иргэдтэй уулзлаа.
2023-01-23
Гэр хорооллын гудамж, замыг цэвэрлэхэд анхаарна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, газар нэгжүүдийн уялдааг хангахад анхаарч ажиллах, мөн төв магистрал гудамж, замаас гадна гэр хорооллын гудамж, зам, талбайн цэвэрлэгээнд анхаарахыг онцоллоо. Мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хорооллын дагуух зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байв.
2023-01-20