Японы Токио хотод зохион байгуулсан пара пауэрлифтингийн тэмцээний сүүлийн өдөр үндэсний шигшээ багийнхнаас 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Түүнтэй хамт тус тэмцээнд оролцсон тамирчдаас 59 кг-д Д.Жигмэд дэд байрт шалгарч, 65 кг-д А.Амартайван түрүүлснийг бид өмнө нь мэдээсэн. Монголын баг хүчний спортод энэ оны эхний тэмцээний салхийг хагалж, хошой алт, нэг мөнгөн медальтай өндөрлүүлэв.