Австрали улсын Брисбен хотод болсон хейбол биллиардын эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын тамирчид 26 орны 64 багтай ур чадвараа сорив. Эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц нар аваргын төлөө БНСУ-ын багийг хожиж, 75000 ам.долларын эзэн болжээ. Энэ удаа медалийн төлөө тоглосон багуудаас БНХАУ-ын баг III байр эзэлсэн юм. Тус тэмцээнийг олон улсын хэмжээнд анх удаа зохион байгуулахад манай улсын баг тэргүүлэн алтан цом гардаж, биллиардын спортын эл төрөлд хүчтэй өрсөлдөгч болсноо харууллаа.
Багаа ахалж оролцсон Э.Тэмүүжин 2016, 2017 онд Америк пүүл биллиардын өсвөр үеийнхний ДАШТ-ээс тус бүр мөнгөн медаль хүртсэн бол өнгөрсөн жил хейбол биллиардын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ.