“Forbes”, “Variety” сэтгүүлийнхэн өнгөрсөн оны холливудын хамгийн өндөр орлоготой оддыг танилцууллаа. Тус жагсаалтыг гаргахдаа тэдний тоглосон киноны кассын орлого болон нэг уран бүтээлд ажиллахад авдаг хөлс зэргийг харгалздаг байна. Үүнд “чанга залуу” хочит Дуэйн Жонсон 88 сая ам.долларын орлогоороо тэргүүлж, “Deadpool”-ээрээ алдаршсан Райан Рейнольдс (85), алиа марзан Кевин Харт (81), “мөсөн хатан” хочит Николь Кидман (31) нар удаалжээ. Харин карьерынх нь турш олсон нийт орлогоор эрэмбэлбэл Зои Салдана “Avatar”, “Avatar 2”, “Avengers: Endgame” тэргүүтэй бүтээлд гол дүр бүтээсэн цорын ганц жүжигчин болж, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг (15.4 тэрбум ам.доллар) олсон нэгэн болов. Түүнчлэн Скарлетт Йоханссон, өдгөө 140 гаруй кинонд дүр бүтээсэн гэх Самуэл Л.Жексон нар эл жагсаалтын тэргүүн байрт эн зэрэгцэж байгаа аж. Ташрамд, болливудын “хаан” Шах Рук Хан, Жерри Сейнфельд, Том Круз нар кино урлагийн салбарт хамгийн чинээлэгт тооцогддог. Жүжигчид зөвхөн тоглосон киноноосоо цалинжих бус, продюсероор давхар ажиллах замаар орлогоо хэд дахин нэмэгдүүлж буй юм.
Д.Хэрлэн