16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр 10 гаруй цаг үргэлжилсэн хуралдаан 22.00 цагт завсарлаж, өнөө өглөө 08.30 цагт эхэлсэн. Одоогоор 6 цаг гаруй хаалттай хэлэлцэж байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааны шүүх хурлын үеэр хэрэгт холбогдолтой 14 минутын дүрс бичлэгийг танилцуулах үед 16 настай охины ээжийн бие муудаж, эмчийн тусламж авсан аж.