Өнгөрсөн оны 1-11 дүгээр сар болон бүтэн жилийнх нь нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн 11 дүгээр сарын эцсийн урьд чилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүү лэлт 45.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өсжээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрч, жилийн хугацаанд 61.5 тэрбумаар нэмэгдсэн байна. Түүнчлэн төгрөгийн болон валютын хадгаламж жилд 17.4-19.4 хувиар нэмэгджээ. Дотоодын нийт зээлийн хэмжээ дээрх хугацаанд 43.4 их наяд төгрөгт хүрсэн нь 2024 оны мөн үеийнхээс 21 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон гэнэ. Харин манай орны нийт гадаад өрийн хэмжээ 2025 оны гуравдугаар улирлын эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар дээшилсэн байна. Ийнхүү гадаад өр өсөхөд Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагын зээл 74.8, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 9.9, Засгийн газрын өр 7.3 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.
С.Цэрэн