Нийслэлд өчигдөр оройноос хэсэгчлэн тог тасарч эхэлсэн. Ойр ойрхон тог тасарч байгаад иргэд бухимдалтай байгаа талаараа цахим орчинд илэрхийлж байна. Ямар шалтгааны улмаас тог тасарч байгааг холбогдох албаныхаас тодрууллаа. "Бэлтгэл тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, эрчим хүчний хязгаарлалт хийсэн. Тодруулбал, Цахилгаан станцын зуухны халаах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний дутагдалд орж, тодорхой байршлуудад цахилгаан тасарсан. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна. Мөн тогны хязгаарлалт 1.5 цаг орчим үргэжилнэ" гэх мэдээллийг албаныхан өглөө.