Баянзүрхийн оршин суугчид сайн дураараа цасаа цэвэрлэж, давс цацаж байна
Баянзүрх Эко тохижилтын хамт олон 66 хүний бүрэлдэхүүнтэй, 20 хүнээр цасны бригад жижүүрлэн өгсүүр, налуу, уруу хэсгүүдэд байршуулсан нөөц давс, бодисны хайрцагаас 4 төхөөрөмжөөр ажиллаж, нийтдээ 1,2 сая м.кв талбайд 17,1 тонн давс, 3,5 тонн бодисын цацалт хийлээ.
2022-12-26
Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа
Мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт болон бусад чиглэлд амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгарууллаа. Авьяаслаг, тэргүүний хүүхдүүдийг олон нийтэд алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой “Нийслэлийн оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан юм.
2022-12-22
Халтиргаа үүсэж болзошгүй замуудад 144.3 тонн давс цацлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 10-12 дугаар сард халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нийт 1966.78 тонн бодис, 2969.83 тонн давс зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар 1930.44 тонн бодис, 4337.07 тонн давсны үлдэгдэлтэй байна.
2022-12-22
Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирдэг
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд энэ үеэр шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа гэх мэдээлэл өглөө
2022-12-19