Халдварт бус өвчнөөс сэргийлэх сургагч багш бэлдэж байна
Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай хамтран халдварт бус, тэр дундаа зүрх, судасны өвчнөөс сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Үүнтэй холбогдуулан “Монпэн” төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Манай улсын хүн амын нийт нас баралтын 86 хувийг халдварт бус өвчин эзэлж байна.
2024-12-13
Үнэ төлбөргүй үзлэгийн ард үр ашиггүй “урсаж” буй төсөв
Нийтээрээ нэг зүйлийг ойлгохгүй бол горьгүй нь ээ. Сайд, дарга нар нь ч тэр, иргэд, олон нийт ч ялгаагүй. Тэр дундаа “Үнэ төлбөргүй” гэх үйлчилгээнээс цөмөөрөө татгалзъя. Ингэж ярьж, бичихээ ч больцгооё. Учир нь өнөөдөр үнэ төлбөргүй зүйл гэж нэг ч байхгүй.
2024-12-03
Эмнэлгүүд ариун бус, аюултай орчин болж хувирчээ
Эмнэлэг уг нь өвчтэй хүмүүсийг эрүүлжүүлэн эдгэрүүлдэг газар. Гэвч нөгөө талаас халдварын эх уурхай ч гэж хэлж болно. Амьсгалын замаар, цусаар гэхчлэн энд олон янзаар төрөл бүрийн өвчин тархах өндөр эрсдэлтэйг ДЭМБ хэдийн тогтоосон. Тэгвэл манай, ялангуяа улсын эмнэлгүүдийн дарга нар, эмч, ажилтнууд сүүлийн үед халдвар хамгааллын дэглэмээ сахин биелүүлээгүйгээс өөрсдөө өвдөх, цаашлаад үйлчлүүлэгчдийг аймшигтайгаар хохироох явдал гарсаар байгаа юм.
2024-11-29
Манай улсад ХДХВ-ийн халдвартай 667 хүн байх магадлалтай
ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр ирэх сарын 1-нд тохионо. Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн өчигдөр мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9208 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 570-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ төрлийн халдварт өвчний 47.7 хувийг тэмбүү, 32.5 хувийг заг хүйтэн, 19.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.
2024-11-29
Хөхний хорт хавдраар жилд 344 хүн өвчлөв
Манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй таван төрлийн хавдрын дөрөвт нь хөхнийх бичигдэж байна. Энэ төрлийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн таван жилд тогтмол өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулсан тоон мэдээллээс харж болно. Өнгөрсөн онд хөхний хавдрын 344 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчилсөн нийт хүний тоо 2438 болжээ. Мөн эл хавдрын улмаас 90 хүн нас барсан байна.
2024-11-28
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цэргийн төв эмнэлгийнхэнд хариуцлага тооцно
"Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн ДОХ-ын халдвартай байсан талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл тус иргэн нь ДОХ-ын халдвартай байсан нь үнэн бөгөөд бөөрний диализ аппаратад орж, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байна. ДОХ-ын халдвар бэлгийн замаар болон цусаар дамждаг бөгөөд тухайн хүний цусыг сэлбэсэн аппарат залгуулсан иргэд халдвар авсан байж болзошгүй гэдэг асуудал үүсээд байгаа юм.
2024-11-22
ЭМЯ: “Гардасил” вакцин үргүйдэлд хүргэхгүй
Манай улсын эмэгтэйчүүдийн хавдрын шалтгааныг умайн хүзүүнийх тэргүүлж, дэлхийд ч уг үзүүлэлтээр эхний байруудад жагсдаг. Тиймээс уг өвчнийг бууруулах, цаашид бүрмөсөн устгах зорилгоор охид, хөвгүүдийг энэ жилээс вакцинд хамруулахаар болсон юм. Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийн эсрэг дөрвөн цэнт “Гардасил” вакциныг энэ сарын 25-наас улсын хэмжээнд 11 настай хүүхдүүдэд хийхээр бэлтгэж буй.
2024-11-21
Монголд хүүхдийн эрх хэвлийд байхаасаа зөрчигддөг
Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц (ХЭК)-ыг баталсан эл өдрийг 2017 оноос хойш дэлхийн нийтээр ийн тэмдэглэж, бяцхан иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлуудад нь олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай. Монгол Улс ХЭК-д 1990 онд нэгдсэн. Тус конвенцоор хүүхдийн иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын, эрүүл мэндийн тухай эрхийг нь баталгаажуулсан байдаг.
2024-11-20