Хавдрыг “хооллогч” хор
--ТАМХИНЫ АЮУЛГҮЙ ХУВИЛБАР ГЭЖ ҮГҮЙ-- Монгол Улс төдийгүй дэлхий дахинд янжуур болон электрон тамхи үйлдвэрлэгч, импортлогчид хоёр тал болж, хоорондоо “дайтаж” буй мэт дүр зураг ажиглагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Электрон тамхи буюу вэйп (vape) нь янжууртай харьцуулахад хор хөнөөл багатай гэж залуус хошуурах болсон. Гэвч энэ нь төөрөгдөл болохыг сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд суурилан ДЭМБ, эмнэлэг, хууль хяналтын байгууллагын мэргэжилтнүүд, эмч нар анхааруулах болов. Ялангуяа электрон тамхийг өсвөр насны хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ихээр татах болсон нь аюулын харанга дэлдэж буй. Тодруулбал, “Дэлхийн залуучуудын тамхины судалгаа 2019” тайланд дурдсанаар манай улсын 13-15 насны нийт хүүхдийн 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэж байгааг тогтоожээ. Энэ нь бусад орныхтой харьцуулахад өндөр үзүүлэлт аж.
2023-06-20
Хэвлийн ивэрхийн мэс заслын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Хэвлийн ивэрхийн мэс заслын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолд үндэслэн уг шийдвэх гарчээ. Тодорхой хэлбэл, хэвлийн ивэрхийн мэс заслыг 734 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
2023-06-15
Утсаа олон цагаар үзэх нь сурлагын чанарт муугаар нөлөөлдөг гэв
Монголд хүүхдийн эрхийг цахим орчинд хэрхэн хамгаалах, цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шийдэл гаргах, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой дээрх хэлэлцүүлэгт Засгийн газар, төрийн болон иргэний, олон улсын байгууллага, эцэг, эх, багш нарын төлөөлөл болон хүүхдүүд оролцсон байна. Эцэг, эхийн хараа хяналт сул байдгаас хүүхдүүд гэртээ олон цагаар утсаа үзэн, цахим гадуурхалтад өртөх, гэмт хэргийг золиос болох эрсдэл үүсдэг аж.
2023-06-15
Гагнуурчид тоглоомын талбайг сэргээн засах нь
Үүнээс 2023 онд 487 талбайг нь стандартад нийцүүлэн тохижуулна” хэмээн мэдээлж байсан билээ. Дээрх аяныг зохион байгуулагчаар Д.Машбат ажиллаж буй бөгөөд 95115862 дугаарын утсаар холбогдох боломжтой.
2023-06-12
Гепатитын халдварын тархалт Монголд өндөр байна
Элэгний эмч нарын нийгэмлэг, Элэгний төв, МУИС хамтран “Гепатитын дельта вируст халдварын оношилгоо, эмчилгээний шинэ хандлага” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ үеэр “Гепатитын дельта вирусийн халдвар бэлгийн замаар дамжих боломжийг молекул биологийн түвшинд судалсан нь” судалгааны үр дүнг танилцуулсан юм.
2023-06-09
730 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байна
Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой аж. Гэтэл өдгөө үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа гэнэ. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах шаардлагатайг оролцогчид хөндөж байлаа. Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд өдрийн 2475 төгрөг байгаа аж. Эл дүнг нэмэгдүүлэхийн тулд аав, ээж, асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой, эсэх талаар судалгаа явуулахад хамрагдсан 27 956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ.
2023-06-07
ГССҮТ-ийн “Эргэлт 2” хэсэгт иж бүрэн засвар хийжээ
Тус төвд үйлчлүүлж буй иргэдийн 40 орчим хувь нь “Эргэлт 2” хэсгийн 1-6 давхар хүртэлх шатаар зорчдог бөгөөд Эрчимт эмчилгээний тасгийн сахиур, мөн бусад тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд хүргэх эргэлтийн үйлчилгээг
2023-06-06
“Эрүүл Монгол хүн” үндэсний фестивальтай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэгэн зэрэг “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийг зохион байгуулж байна. Энэ үеэр сагсан бөмбөгийн 3*3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнес, ширээний теннис, шатар, даам, дугуйнзэрэг спортын уралдаан тэмцээн болон урлагийн тоглолт болохюм. Уг фестивалийг сонирхож үзэхээр ирсэн иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр мэдээлэл авч өөрийн харьяа дүүрэгтээ үнэ төлбөргүй сургалтад хамрагдах аж.
2023-05-31
Монголд эрүүл иргэн бэлдэх орчин алга
...Гэр бүлдээ өрнөж буй стресс бухимдлыг хэсэг хугацаанд тайлах гэж татдаг. Нөгөө нь дэгжирхэж, таашаал, донтолтод автан тамхинд ордог аж. Янжуур, электрон тамхийг долдугаар ангийн охид, хөвгүүд ч татах болсон талаар эцэг эхчүүд сэтгэл зовнин өгүүлэх болжээ....
2023-05-31