Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

 Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг шалгаж эхэллээ 

Монголчуудынхаа эрүүл мэндийг мөнгөтэй болох эх үүсвэр гэж харсан ЭМЯ-ны удирдах албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад дэд сайд болсон С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө сайдын зөвлөхийн албан тушаал хашиж буй Ц.Эрдэмбилэг тэргүүтэй хүмүүст холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нээсэн хэрэг бүртгэлтийн хэргээс улбаалан өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн гэнэ. Улмаар Ц.Эрдэмбилэгийг С.Энхболдын садан төрлийн хүн болох Б.Эсболдын хамтаар 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Энэ хүмүүсийг Олон улсын хөгжлийн ассоциацын хөнгөлөлттэй зээлийн 19.5, Засгийн газраас 4.24 сая ам.долларын хөрөнгө оруулан 2016 оноос хойш хэрэгжүүлэх болсон “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
2024-01-04

Хүүхдийн эрх Монгол Улсад хамгийн ихээр зөрчигдөж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
2024-01-03

ХХААХҮЯ, МХЕГ-ынхан Эм Ди Си Пи компанид давуу байдал олгосон уу 

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй хүмүүст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Эмээлтэд өмхийрсөн мах хадгалж байсан Эм Ди Си Пи компанитай холбоотойгоор тэднийгмөрдөн шалгаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ болон хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан Эм Ди Си Пи ХХК-ийн ажлын байрыг 2022 онд шалгаад, эл компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулсан аж. Албаны хүмүүс “Ц.Болорчулуун зэрэг албан тушаалтныг АТГ-т мөрдөн шалгаж буй нь үнэн. Шалгалт нэлээд удааширч байгаа” гэсэн мэдээлэл өгөв. 
2024-01-03

Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байна

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт
2024-01-02

Насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлсэн гурван хэргийг прокурорт шилжүүлэв

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд 2023 оны гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө
2024-01-02

Авлига, албан тушаалын найман хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 46
2024-01-02

66 жолооч согтуугаар жолоо барьж, 160 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг
2024-01-02

77 жолооч согтуугаар жолоо барьж, 111 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1688 зөрчлийн шинжтэй, 102 гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл
2023-12-28

Нянтай мах түгээхийг завдсан “Эм Ди Си Пи” ХХК-ийг 70 сая төгрөгөөр торголоо

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс
2023-12-27

З.Энхболд нарын гэм бурууг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан
2023-12-27

Тариалан сумын холбооны байр шатжээ

Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход
2023-12-27

Химийн хор, аюултай бодис ашигласан “Блюскай кашемир” компанид ял шийтгэлээ 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалан, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Э.Энх-Эрдэнэ, шүүгдэгч “Блюскай кашемир” компани, түүний эцсийн өмчлөгч И.Дариймаа, холбогдогч аж ахуйн нэгжийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөллийг оролцуулан өчигдөр гэм буруутай, эсэхийг нь дэнсэлсэн юм. Шүүхээс тус компани болон эцсийн өмчлөгчийг нь хууль бусаар химийн хорт болон аюултай бодис ашиглаж, хадгалж байсан гэм буруутайд тооцож, “Блюскай кашемир” компанийг 20 сая, И.Дариймааг 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. 
2023-12-27

 “Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга Д.Банзрагчийг 30 хоног хорино 

Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан түүнийг энэ сарын 21-нд болсон “Нүүрсний” хэргийн сонсголд гэрчээр дуудаж байв. Д.Банзрагчийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас 37 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж буй юм. Бидний авсан мэдээллээр “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай дээрх гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан аж. Ингэхдээ Д.Банзрагч уг компанид давуу байдал олгохын тулд “Монголын төмөр зам”-ын ерөнхий инженер Т.Батзоригт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж буй юм билээ. 
2023-12-26

"Улаанбаатар гурил"-ын үйлдвэрт гарсан гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах
2023-12-25

 Хуульчдын холбогдсон хэргүүдийн хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй болсоор 

Тэгвэл өдгөө ч хээл хахууль, авлига Монголын нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Үүний уршгаар бид газар нутгаа ч алдах эрсдэлтэй болж, зорчих эрхээ ч боомилуулан, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг ч тэгш хүртэж чадахгүй, өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч буй билээ. Хууль сахиулах, хянах байгууллага нь албан тушаалаа урвуулагч, хахууль халааслагчдын хэргийг илрүүлэн шалгаж, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад шилжүүлсээр байгаа. 
2023-12-22

 Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтнийг дахин шалгуулахаар шийдвэрлэв 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн удирдан хийгээд, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.1 дэх хэсэгт заасан хэргийг буруу тусгаарласан, 33.3-1.2 дахь хэсгийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн ийнхүү шийдвэрлэснээ шүүгч Д.Дарьсүрэн танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, Б.Мөнхбаатар тэргүүтэй зарим яллагдагч хилээр гарч явсантай холбогдуулж, хэргийг нь тусгаарлан шийдвэрлүүлэхээр болсныг шүүгч буруу гэж үзсэн аж.
2023-12-22

10-аас доош насны хүүхдүүд авто осолд орж, амиа алдах тохиолдол их гарч байна

Прокурорын байгууллагаас зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэргийн гаралт, хяналт шийдвэрлэлтийг 2022, 2023 оны 9 сарын байдлаар судаллаа.
2023-12-22

Д.Эрдэнэбат нарын нэр бүхий яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
2023-12-21