Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа
Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд “Poker” аппликэйшний “Найзууд” нэртэй клуб нээн 2022 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан “П” нарын 3 этгээдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэй этгээдүүдээс хууль бусаар олсон орлогоороо худалдан авсан байж болзошгүй “Toyota Land Cruser 300”, “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн, түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2023-11-08
“Нүүрсний хулгай”-н хэргийн хянан шалгагч, шинжээчдийг томиллоо
Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий УИХ-ын түр хороо өчигдөр хуралдав. “Нүүрсний хулгай”-н хэргийн талаарх хяналтын сонсголыг ирэх сарын 4-8, 8-22-нд хоёр удаа хийхээр төлөвлөсөн. Өмнөх хуралдаанаас шинжээчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зарим хүнийг солих, Үндэсний аудитын газраас хоёр, Монголбанкнаас дөрвөн хүн оролцуулахаар шийдвэрлэсэн билээ. Нүүрс худалдаж авсан гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувийг гадаад улсууд руу шилжүүлсэн учраас тэдгээрийг хянах тусгай эрхтэй хүнийг Монголбанкнаас ажиллуулах шаардлагатай гэж үзсэн юм.
2023-11-08
Шөнийн цагаар гэрлээ шилжүүлээгүй 17 665 жолоочид хариуцлага тооцжээ
Он гарсаар есөн сарын хугацаанд олон улсын болон улсын чанартай авто замд 2947 зам тээврийн осол бүртгэгдсэний 844 буюу 26.8 хувь нь шөнийн цагаар үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.41 дэх хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтаар 25936 жолоочид хариуцлага тооцжээ.
2023-11-05
Т.Бадамжунай нарын хэргийг прокурорт буцаажээ
Хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд Төрийн нууцтай холбоотой материал байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хэлэлцэн хуралдааныг
2023-11-03
Найман хүн амиа алдсан хэргийн хохирлыг “Шунхлай”-гаас гаргуулах ёсгүй гэж дүгнэв
Уг хэрэгт яллагдагчаар татагдан гэм буруутай, эсэхээ дэнслүүлсэн М-г Эрүүгийн хуулийн 10.6-2-ын болгоомжгүйгээр олон хүний амь хохироосон, 11.3-2-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцсон ч дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Энэ ослын хохирогчид болон амиа алдсан хүмүүсийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч аж ахуйн нэгжээс гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Шунхлай” компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэн, тус компаниас нэхэмжилсэн хохирол, хор уршгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
2023-11-03