Б.Амарсайханы үйлдлийг тусгаарлан, бусдад нь яллах дүгнэлт үйлдүүлнэ
УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, “Таван богд групп” ХХК-ийн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан, УБТЗ-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүний хүү Л.Алтан-Очир нар хамтарч, өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож хүнд гэмтээсэн хэрэг олны анхаарлын төвд байсаар буй.
2025-09-11
Шүүх хохирогч залууд хилийн хориг тавихаас татгалзлаа
Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Баатарсайханы Амарсайхан нарт зодуулж хүнд гэмтсэн хохирогчид хилийн хориг тавих эсэх, шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралдаан дуусч, шүүх бүрэлдэхүүн прокурорын саналаас татгалзсан шийдвэр гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
2025-09-10
Мялзангийн вакцины хөрөнгө завшсан хэмээн буруутгагдсан хүмүүсийн хэргийг дахин шүүхэд шилжүүллээ
Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр гурав дахь удаагаа шүүхэд шилжүүллээ. Тэд хамтарч “Яаралтай дархлаажуулалт” нэрийн доор МЭЕГ-аас тендер зарлалгүйгээр Энэтхэгийн “Heister biosciences limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан билээ.
2025-09-09
О.Магнай, Э.Болорчулуун нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, зорчих эрх хасах ял оноолоо
АН-ын дэд дарга, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн зэрэг 11 хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалан наймдугаар сарын 25-наас хойших ажлын өдрүүдэд хэлэлцэн өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа.
2025-09-05
Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаас чөлөөлсөн нь хууль бус гэж шүүх дүгнэв
Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа О.Алтангэрэл энэ оны нэгдүгээр сард тушаал гаргаж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай тэд холбоотой.
2025-09-05
О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг дахиад прокурорт буцаав
Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт яллагдагчаар татагдсан “Ихбит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.
2025-09-04
“Мунзуй” хэмээх Г.Нямдоржид дахиад яллах дүгнэлт үйлджээ
“Мунзуй” гэх хочоор нь зарим хүн мэддэг иргэн Г.Нямдоржид НПГ-аас дахиад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд хэргийг нь шилжүүлжээ. Тэрбээр фэйсбүүкээр Б.Б гэх иргэний хаягт холбогдож “чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлсэн хэрэгт холбогдсон аж.
2025-09-03
О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг шүүх хэлэлцэж байна
АН-ын дэд дарга, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, түүнээсээ дэвшин ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн, өдгөө Хяналт, шалгалтын дарга болсон, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн зэрэг 11 хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалан өнгөрсөн даваа гаргаас эхлэн хэлэлцэж байна.
2025-08-27
“МДТоф”-ынхноос хахууль авсан гэх С.Ганбаатар мөрдөх ажиллагаанд саад учруулж байгаа гэв үү
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах тогтоол прокурор баталж, түүнийгээ танилцуулахыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөд үүрэг болгосон аж. Үүнийх нь дагуу мөрдөгч болон прокуророос С.Ганбаатарын дуудан ирүүлж танилцуулахаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Гэвч хууль дээдлэх тангараг өргөсөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар элдэв шалтаг хэлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, мөрдөгч, прокурорын дуудах хуудсыг үл ойшоож буй гэнэ.
2025-08-27
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн саатуулж, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хорих хугацааг сунгалаа
Бусдын биед хүнд гэмтэл учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэргийн яллагдагч Ц.Санжаачойпэлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 8-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч захирамж гаргаж, эрүүл мэндийн шалтгаан гэх үндэслэлээр өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг болон бусад яллагдагч нартай уулзах, холбоо мэдээллийн хэрэгслээр харилцаа тогтоохыг хориглохоор болоод байсан.
2025-08-18