820.6 мянган га-д ой зохион байгуулах ажил хийнэ
Ойн мэргэжлийн байгууллагууд хамтран Баянхонгор аймгийн ногоон бүс бүхий сумуудад ой зохион байгуулалтын ажил хийж байгаа талаар Ойн газраас мэдээлэв. Тодруулбал, 13 сумын нутаг дахь навчит, шилмүүст ой бүхий 33.3, заг, тоорой тархсан 787.3 мянган га талбайд улсын төсвийн хөрөнгөөр ийм ажил хийхээр эхлүүлжээ.
23 цаг 23 мин
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
Монгол орны нийт нутаг дэвсгэрт зуншлага ямархуу байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр танилцууллаа. Өнөө жил бороо хур элбэгтэй байгаа тул манай орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байгаа аж. Мөн 40 орчим хувьд нь дунд зэрэг, үлдсэн 10 хувьд нь муу гэнэ. Тодруулбал, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Говь-Алтай, Завхан, Дундговь, Өмнөговь, Дорноговийн цөөн сумын нутгаар зуншлага муу байна.
Уржигдар 17 цаг 30 мин
Замын хураамжийг нэмсэн шийдвэрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж, иргэдийн халаасыг “сэгсрэх ” нь
Зам, тээврийн яамныхны саналаар Засгийн газраас шийдвэр гаргаж, Авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч буй тээврийн хэрэгслээс авах хураамжийг эрс өсгөхөөр болсон. Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр гэгчээр хүмүүс баяр наадамд анхаарлаа хандуулсан үед гэнэт ийм шийдвэр гаргаж, арайхийн амьдралаа залгуулж буй ард иргэдийнхээ цалин, орлогоос их хэмжээгээр мөнгө татахаар болоод буй юм.
Уржигдар 15 цаг 30 мин
Аргалийн тархац нутагт хөв байгуулжээ
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Хургадын цахир” нөхөрлөлийнхөнтэй хамтран Мөнххайрхан уулын орчны бүсэд 8:6 хэмжээтэй хөв байгуулжээ.
Уржигдар 14 цаг 30 мин
Ойн сургалт, судалгааны төвтэй болно
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхан Словени улсын Ойн алба болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэхээр 2024 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Талууд үүний хүрээнд Ойн сургалт, судалгааны төв байгуулахаар уржигдар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
Уржигдар 13 цаг 30 мин
Европ “хуйхлагдаж” байна
Энэ жил зуны улирал “чанга” эхэлж, хэт халалтын нөлөөгөөрэрүүл мэндийн асуудлаас шалтгаалан Европын 12 хотод 14 000 гаруй хүн нас барсан талаар Европын хэвлэлүүд мэдээлжээ. Европын хяналтын систем (EuroMOMO) болон мэргэжилтнүүдийн тооцооллоор нас барагсдын 9000 гаруй нь 65-аас дээш насныхан.
Уржигдар 12 цаг 00 мин
Гаалийнхны авлигын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэх нь
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 6-19-ний хооронд эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Уржигдар 11 цаг 15 мин
COP17-д 190 орны 2000 гаруй зочин, төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо ирэх сарын 17-28-нд болно. Байгаль орчны салбарын дэлхийн хэмжээний хамгийн том бодлогын индрүүдийн нэг болох тус хурлаар олон улсад тулгамдаад буй ган, цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтын шийдлийг хэлэлцэх юм.
Уржигдар 11 цаг 00 мин
Ургац хураалтад зориулж 3.5 мянган тонн дизель түлш нөөцөлнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах хүрээнд энэ жил улсын хэмжээнд нийт 530 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, улаан буудай тариалсныг мэдээлэв.
Уржигдар 10 цаг 30 мин
Т.Даваадалайг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болов
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос шүүхэд санал хүргүүлжээ.
Уржигдар 10 цаг 15 мин
Хөгжлийн банк олон улсын зах зээлд 250 сая ам.долларын нэмэлт бонд арилжаалав
Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн зургаадугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын нээлттэй бондыг Засгийн газрын баталгаагүйгээр, бие даанарилжаалсан билээ. Тэгвэл уржигдар тус банк 250 сая ам.долларын нэмэлт бондыг өмнөхийн адил жилийн купон нь 6.9 хувь, хугацаа нь таван жил гэсэн нөхцөлтэй “босгов”. Ийнхүү бондын нийт хэмжээ 750 сая ам.долларт хүрсэн нь манайхаас олон улсад гаргасан хоёр дахь томоохон дүнтэй үнэт цаас болж байгааг санхүүгийн зөвлөх “TDB Securities SC”-ийнхэн онцолжээ.
Уржигдар 10 цаг 00 мин
Сайд асан Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын Т.Дүүрэн нарын хэргийг дахин шалгуулна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн, “Гэрэгэ тауэр”-ын эзэмшигч гэх П.Хишигбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ.
Уржигдар 09 цаг 15 мин
Нээлт
“Миний хөөрхөн шүдний аялал”, “Нууцын эрэлд”,”Хаалган хадны нууц”, “Эвтэй найзууд”, “Шидэт шүүр” зэрэг тайз, дэлгэцийн олон жүжиг, цуврал анимэйшний автор, хүүхдийн зохиолч Н.Мандалын “Нээлт” бүтээлийг уншигчдадаа хүргэж байна.
2026-07-23
Япончуудтай хамтран гамшгийн аюулын зураг гаргана
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн Япон Улсын “Кисо жибан консалтантс” компанитай ул хөрсний хөлдөлт, овоолт, цэвдэг, үерийн эрсдэлийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. SAR зэрэг зайнаас тандан судлах дэвшилт технологи ашиглан мэргэжлийн түвшинд эрсдэлийн үнэлгээ хийдэг гадаадын компанитай хамтарснаар гамшгийн аюулын зураг гаргаж, үүний дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэнэ.
2026-07-23