Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Шувуудын шөнийн нүүдлийг анх удаа судалжээ

Олон улсын эрдэмтэд хамтран шувуудын шөнийн нүүдлийн судалгааг анх удаа хийжээ. Тодруулбал, Франц, Швейцар, Герман, Латви зэрэг улсын шувуу судлалын тэргүүлэх төв, их, дээд сургуулийн 70 гаруй эрдэмтэн дөрвөн тивийн 56 зүйлд хамаарах 400-гаад жигүүртэнд геолокатор хэмээх мэдрэгчтэй төхөөрөмж суурилуулж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тасралтгүй хянасан байна. Ингэхэд судалгаанд хамруулсан шувуудын 82 хувь нь шөнийн цагаар нутаг сэлгэж, идэвхтэй нүүдэллэжээ. Ялангуяа хуурай газрын жижиг шувуудын зонхилох нь үдэш оройн цагаар нэг газраас нөгөө рүү шилжиж, нүүдэг болохыг судалгааны явцад тогтоожээ.
2026-07-23

“Урт цагаан”-ыг үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний төв болгоно гэв

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор болгон шинэчилсэн билээ. Тэгвэл тус талбайг жуулчдын сонирхлыг татахын зэрэгцээ залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдсэн үндэсний онцлог бүхий худалдаа, үйлчилгээний төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж буйг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдэгдэв.
2026-07-23

БНСУ-тай хамтран Халзан бүрэгтэйн ордын ховор элементийн судалгааг эхлүүллээ

Монголын үндэсний ховор элементийн корпорац (MNREC) болон БНСУ-ын Суурь шинжлэх ухааны хүрээлэн (KBSI) хамтран Халзан бүрэгтэйн ордын ховор элементийн судалгааг албан ёсоор эхлүүлснээ зарлав. Энэ нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын шинжлэх ухаан, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тохиролцсон ажлын нэг хэсэг юм.
2026-07-23

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг хэлэлцэнэ

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг хэлэлцэнэ
2026-07-23

Эдийн засгийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Шэньжэнь хотноо энэ сарын 12-19-нд зохион байгуулсан Олон улсын эдийн засгийн IX олимпиадад (International economics olympiad IEO-2026) манай сурагчид амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
2026-07-23

Хэт хямд аяллын зард хууртахгүй байхыг анхааруулав

Зах зээлийнхээс хэт хямд үнээр аяллын үйлчилгээ санал болгож буй компани, хувь хүмүүст хууртахгүй байхыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэдэд анхаарууллаа.
2026-07-23

Ховдод тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант сумд энэ сарын 20-нд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлан эмчилж буй талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс өчигдөр мэдээллээ.
2026-07-23

Адууны халдварт цус багадах өвчний оношийг ДМАЭМБ-ын лавлагаа лабораториор баталгаажууллаа

Адууны халдварт цус багадах өвчний оношийг ДМАЭМБ-ын лавлагаа лабораториор баталгаажууллаа
2026-07-22

Монголын баг математикийн олон улсын олимпиадаас хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 10-21-нд зохион байгуулсан математикийн олон улсын 67 дугаар олимпиадад (IMO-2026) манай улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв.
2026-07-22

Орон сууцын залиланг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулав

Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилд залилах гэмт хэрэг 39 665 бүртгэгдсэний 2.9 хувь нь орон сууцтай холбоотой аж. Тодруулбал, орон сууцын захиалга хуурамчаар авч, бусдыг залилсан хэрэг 2024 оноос хойш 1167 удаа бүртгэгджээ.
2026-07-22

Хайнань муж 2030 оноос бензин хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг бүрэн хориглохоор болжээ

БНХАУ-ын өмнөд хэсгийн арлын Хайнань муж 2030 оноос дизель хөдөлгүүртэй автомашин борлуулахыг бүрэн хориглосноор тус бүс нутаг цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээгээрээ улсдаа тэргүүлэгч болох төлөвтэй байна.
2026-07-22

Их, дээд сургуулийн хичээллэх хугацааг хойшлуулах нь

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. COP17 болох бүсчлэл дэх нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэхээр болов.
2026-07-22

Дэлхийн дэвжээнд Л.Мессигийн үзүүлсэн амжилт

Дэлхийн дэвжээнд Л.Мессигийн үзүүлсэн амжилт
2026-07-22

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс 10.7 хувиар өсөв

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс 10.7 хувиар өсөв
2026-07-22

Хүй долоон худагт наадмын цогцолбор байгуулах нь

Хүй долоон худагт наадмын цогцолбор байгуулах нь
2026-07-22

Зуслангуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна 

Зуслангуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна 
2026-07-21

Эрдэмтэн судлаачид “эрлэгт очоод” байгаа нь харь гаргийнханд хамаатай юу

Сүүлийн жилүүдэд сураггүй болсон, амиа алдсан эрдэмтэдтэй холбоотой бүх тохиолдлыг мөрдөн шалгахыг Холбооны мөрдөх товчоонд даалгасан хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт дөрөвдүгээр сарын 17-ны баасан гарагт мэдэгдэв. Шуугиан гуравдугаар сарын эхээр эрчээ авчээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал асан Уильям Нил Маккасланд Нью-Мексико мужийн Альбукеркед байдаг гэрээсээ хоёрдугаар сарын 27-нд алга болсон хэмээн тэгэхэд Америкийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ генерал 68 настай, 2013 онд чөлөөнд гарсан байв.
2026-07-21

Хууль бус, хортой агуулгатай мэдээлэлтэй тэмцэх ажлын хэсэг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын ээлжит бус шуурхай хурал даанаар үндэсний болон дотоод аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнолыг хангах хүрээнд хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсэг байгуулжээ.
2026-07-21