Таеквондогийн багийн тулаан болох нь
Таеквондогийн спортод олны анхаарлыг татдаг техник, тактик, ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Монголын таеквондогийн холбоо “3х3 багийн тулаан-2024” УАШТ-ийг ирэх сарын 4-6-нд “Улаанбаатар палас”-ын “Royal hall”-д анх удаа зохион байгуулах нь.
2024-10-15
ОХУ-ын тамирчин А.Юрий хотын аваргаар тодорлоо
Туялзуур сэлмийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Бага нас, өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулсан дээрх тэмцээнд таван клубийн 100 гаруй тамирчин оролцов.
2024-10-15
Лондонг зорьж, хөлбөмбөгийн хөтөлбөрт хамрагдах 11 хүүхдийн нэрс тодорлоо
Английн алдарт “Фулхэм” клубын сургалт гурав хоног үргэлжилснээр өнөөдөр хаалтаа хийж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалтаас шилдэг 11 хүүхдийг өнөөдөр шалгаруулж байна. Тэднийг тун удахгүй Лондон хотноо “Фулхэм” клубээс бэлдсэн хөтөлбөрт хамруулах аз завшаантай үйл явдал хүлээж буй.
2024-10-12
ОУХМ Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ
Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Сосорбарам Арабын нэгдсэн Эмират улсад болж буй жүдо бөхийн “Абу Даби”-ийн их дуулгын тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг жинд мөнгөн медаль хүртлээ.
2024-10-11
Б.Нарантуяа шигшээ дөрөвт шалгарав
Австрали улсад зохион байгуулсан снүүкер биллиардын эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд тив, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа Монголоос оролцсон.
2024-10-10
“BHC knights”, “Дархан юнайтед” багийнхан салхи хагална
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт “UG аrena”-д амралтын өдөр эхэлнэ. Энэ удаа эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан баг өрсөлдөх нь. Эл улиралд багийн тоглогчид аялан тоглолт анх удаа хийхээрээ онцлогтой. Тухайлбал, Дархан-Уул аймгаар овоглосон “Дархан юнайтед” багийнхан нутагтаа улирлын тоглолтыг хүлээн авах юм.
2024-10-10
Б.Уянга “Mr.Olympia”-д өрсөлдөж байна
АНУ-ын Лас-Вегас хотод бодибилдинг, фитнесийн олон улсын “Mr.Olympia” тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 13-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас мэргэжлийн тамирчдын ангилалд ОУХМ Б.Уянга өрсөлдөж буй. Тэрбээр өнгөрсөн жил зохион байгуулсан “IFBB pro Taiwan” тэмцээнд түрүүлснээр “Mr.Olympia”-д оролцох эрх авсан юм. Тус тэмцээнд оролцох эрх авах нь өндөр шалгууртай аж.
2024-10-10
Аав, хүү хоёр түүх бүтээлээ
Нэрт сагсан бөмбөгч Леброн Жэймс хүү Броннигийн хамт анх удаа “Лейкерс” багийн төлөө тоглолоо. NBAийн төдийгүй сагсан бөмбөгийн түүхэнд бичигдэх уг үйл явдал өнгөрсөн ням гарагт, улирлын өмнөх тоглолтын үеэр болсон юм. Уг тоглолтод “Лейкерс” өрсөлдөгч “Финикс”т 114:118ын харьцаатай ялагдсан. Сонирхолтой нь энэхүү тоглолт Броннигийн 20 насны төрсөн өдөр болж, давхар баяр тохиов.
2024-10-09
“Өсөх-Од”, “Оч” клубийнхэн зэрэг ахиулах тэмцээнд тэргүүллээ
Ширээний теннисний тамирчдын зэрэг ахиулах “Намрын тойрог” тэмцээн болж, дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас Говь-Алтай, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын дүүрэг, клубүүдээс мэргэжлийн тамирчид болон сонирхогчид оролцов.
2024-10-09