Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

ТАНИЛЦ: Зуны олимпын боксын сугалаа

“Парис 2024”- зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдлаа.
2024-07-26

ОУХМ Б.Отгонболд Мексикийн тамирчинтэй цэц мэргэнээ сорино

"Парис 2024" зуны Олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа болж өндөрлөлөө. Манай тамирчин Азийн аварга, ОУХМ Б.Отгонболд нийт дүнгээр 643 оноотойгоор 54-р байрт жагсжээ.
2024-07-26

Саудын Араб и-спортын анхдугаар олимпыг зохион байгуулах эрх авав

Олимпын наадам эхлэхийн өмнө Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны 142 дугаар чуулган Парист болж байна. Чуулганы хоёр дахь өдөр 2025 онд и-спортын анхдугаар олимпыг зохион байгуулах эрхийг Саудын Араб улсад өгчээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Энэ бол ОУОХ-ны шинэ эриний эхлэл юм. И-спортын төрлөөр олимпын наадам зохиосноор бид дижитал хувьсгалын хурдыг дагаж байна
2024-07-25

Уулын дугуйн уралдаануудыг нэгтгэжээ

Монголын дугуйн холбоо уламжлал болсон уулын дугуйн уралдаануудыг нэгтгэж, цуврал тэмцээн болгон, олон улсын тамирчдыг урьж оролцуулахаар төлөвлөжээ. Үүнд энэ сард болох “Даагаа нэхэх” багтаж байна. Түүнчлэн ирэх сард “Дархан-88” төвийн бүсийн АШТ, есдүгээр сард “Говь гурван сайхан” говийн бүсийн АШТ зохион байгуулах юм. Сүүлийн тэмцээнд нийлбэр дүнгээр түрүүлсэн тамирчин аваргын цамц өмсөж, медаль гардах нь. 
2024-07-25

Улсын аваргуудаа тодрууллаа

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит УАШТ-ийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Баянцогтын нуурт зохион байгуулсан. Тэмцээнд оролцогчдоос эрэгтэйчүүдийн элит ангилалд залуучуудын шигшээ баг, “Виста” клубийн тамирчин Т.Мөнх-Ундарга аварга боллоо. Тэрбээр 500 метрийн сэлэлт, 15 км-ийн дугуй, таван км-ийн гүйлтийн тэмцээнд нэг цаг гурван минут 21 секунд зарцуулсан. Т.Мөнх-Ундарга эл тэмцээнээс өмнө дасгалжуулагч Х.Одгэрэлийн хамт Малайзын Кампар хотыг зорьж, Азийн залуу триатлончидтой хамтарсан бэлтгэл хийжээ. 
2024-07-25

Ө.Баярсайхан жагсаалтыг тэргүүлж эхлэв

Монголын авто мастеруудын холбооны шинэчилсэн дүрмээр оны шилдэг залуу тамирчныг тодруулах онооны системийг энэ оноос нэвтрүүлсэн. Зургаан уралдааны дараах байдлаар 12 тамирчин хүснэгтийн эхэнд бичигдэж буй. Тэднээс 136 дугаартай Ө.Баярсайхан “БАХА150” уралдаанд 107 дугаартай Ч.Батчулууныг нэхэн гүйцэж, медаль зүүснээр жагсаалтын эхэнд бичигдлээ
2024-07-25

Тамирчид Сена мөрнөөр завьтай “аялна”

“Парис-2024” олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар долоодугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01.30 цагт эхэлж, гурван цаг үргэлжилнэ. Энэ үеэр Сена мөрний дагуу завьт парад хийхээр болсон нь Францад хөл тавьсан үзэгчдийг догдлуулж буй гэнэ. Тамирчид цэнгэлдэхийн замыг тойрч алхахын оронд Францын Сена мөрнөөр завьтай хөвөн явахаараа онцлог юм байна. Усан онгоцны зогсоолууд үзэгчдийн байрлах хэсэг болох нь. 600 мянга гаруй үзэгч хамруулах тооцоо гаргажээ. 
2024-07-25

Монголын тамирчдын тэмцээний салхийг Б.Отгонболд хагалах нь

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын 33 дугаар олимпын нээлтийн ёслол маргааш болно. Тус наадмын нээлтийн өмнөх өдөр (долоодугаар сарын 25-нд) байт харвааны төрөл урьдчилсан чансаа тогтоох харваагаар эхэлж, наймдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Монгол Улсаас Азийн наадмын аварга Б.Отгонболд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзоригийн удирдлагад шилдэг 64 харваачийн чансаа тогтоох харваанд оролцож, энэ сарын 29-нд хасагдах шатанд цэц сорих нь. 
2024-07-25

2030 оны Өвлийн Олимп Францад болно

Олон Улсын Олимпын Хорооны 142-р чуулган Парис хотноо эхэллээ. Чуулганы нээлтэд зуны олимпын наадмыг хүлээн авч буй Франц улсын ерөнхийлөгч Э.Макрон хүрэлцэн ирж, олимпын их гэр бүлийн төлөөлөлд баяр хүргэж, амжилт хүсэв. ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах “Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадмыг хүлээн авахад бэлэн болсон Парис хот, Францын ард түмэнд талархал илэрхийлж, хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн шударга, хамгийн сэтгэл хөдөлгөсөн наадам болно гэдэгт итгэлтэй байгаа” сэтгэгдлээ хуваалцлаа.
2024-07-25

 М.Цэлмэг Зүүн Азийн аваргаар тодорлоо

Малайзын Пенан хотод болсон Зүүн Азийн өсвөр үеийн шатарчдын АШТ-д манай улсаас 39 тамирчин оюунаа сорьсон. Дээрх тэмцээний 14 хүртэлх насныхны хөвгүүдийн ангиллын стандарт төрөлд Г.Зэв хүрэл, 16 насныхад Б.Алдар аваргын төлөө тоглож, мөнгөн медаль хүртлээ. Охидоос 14 хүртэлх насныхад Дэлхийн шатрын холбооны мастер Д.Цэлмүүн, 16 насныхад А.Марал нар алтан медалийн төлөө өрсөлдсөн ч аман хүзүүдэв
2024-07-24

Зуны олимпын зарим тэмцээн эхэллээ

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны олимпын наадам эхлэхэд ердөө хоёр хоног үлдлээ. “Парис-2024”-тэй холбоотой сонирхолтой мэдээллээс хүргэе. ​​​​​​​
2024-07-24

Гурван бөхийн шинжилгээнээс допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээ авч 13-ны өдөр ХБНГУ-ын Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори болох Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд хүргэн өгч, шинжлүүлсэн.
2024-07-23

Т.Мөнх-Ундрага триатлоны улсын аваргаар тодорлоо

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит УАШТ-ий эрэгтэй элит ангилалд нийт 10 тамирчин бүртгүүлж өрсөлджээ.
2024-07-23

Г.Жамбалдорж: Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй

Цэргийн арслан Г.Жамбалдорж өөрийн фэйсбүүкээр дамжуулан дараахь мэдэгдлийг хийлээ.
2024-07-23

ТАНИЛЦ: Олимпод оролцох Монголын багийн хуваарь

"ПАРИС 2024" зуны олимпын XXXIII наадмын нээлт ирэх Баасан гаригт болно. Франц улсад орон орны баг тамирчид, албаныхан очсоор байна. Энэ долоо хоногт манай баг тамирчдаас байт харваа, дугуй, жүдо бөхийн тэмцээн эхлэх ба хуваарийг хүргэе.
2024-07-23

Чөлөөт нислэгийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг манай улсад зохион байгуулна 

Монголын нисэх загварын спортын нийгэмлэг буюу МАСА, Монголын агаарын спортын холбоо, “FIA aero¬modelling” комисс хамтран чөлөөт нисэх загварын онгоцны “Дэлхийн цом”-ын гурван цуврал буюу “Монголын цом”, “Миксмен”, “Азийн цом” тэмцээнийг манай улсад зохион байгуулж байна. Энэ сарын 19-24-нд Налайх дүүргийн Дархан ноёны худаг гэх газарт эдгээр тэмцээн болж буй юм. Мөн энэ сарын 25-28-нд Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн уг газарт болно.
2024-07-23

П.Сэр-Од, О.Есүгэн нарыг Олимпын наадмын тугчаар томилжээ

Хүн төрөлхтний их цэнгэл наадам Зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд дөрөв хоног үлдлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна.
2024-07-22

Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ

Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парис Олимпын тэнгэр дор хуран цуглаж байна. Долдугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх зуны XXXIII Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин спортын 9 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорих аж.
2024-07-22