Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Байт харваачид Парисыг зорих эрхийн төлөө өрсөлдөнө 

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлагад Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өрсөлдөх юм. Тухайлбал, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгэ, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино. Дээрх тэмцээнд түрүүлсэн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох эрх олгох нь. Ташрамд дурдахад, пара байт харвааны тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав 2004 онд түрүүлж байв. Энэ нь Монголын тамирчдын тивийн тэмцээнээс хүртсэн анхны бөгөөд ганц алтан медаль юм. 
2023-11-18

Самбо бөхийн баярын өдөр тохиож байна

1938 оны арваннэгдүгээр сарын 16. Тэртээ 85 жилийн өмнөх энэ өдөр самбо бөхийн спорт үүсэж хөгжсөн гэх бөгөөд энэ өдрийг дэлхий даяар “Самбо бөхийн баярын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл 1968 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр, тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол улсад самбо бөхийн спорт хөгжих эхлэлээ тавьсан гэдэг.  
2023-11-16

Гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээнд манайхан өрсөлдөнө

Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцоно.
2023-11-16

Алдарт сагсчин Яао Мин Монголд ирнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлыг ирэх оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуралд сагсан бөмбөгийн нэрт тамирчин Яао Мин тэргүүтэй тамирчид ирнэ.
2023-11-16

Азийн наадамд амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олголоо

Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу “Ханжөү-2022” Азийн наадмаас медаль хүртсэн 45 тамирчин, түүний дасгалжуулагч 11 хүнд 372 сая 750 мянган төгрөгий мөнгөн шагнал олголоо. 
2023-11-13

Шатар сонирхогчдын ДАШТ-ий дөрвөн аваргатай боллоо 

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11-нд боллоо. Тус тэмцээнд манай улсын тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр гурван ангилалд оюунаа сорьсон байна. Оролцогчдыг олон улсын чансааны оноогоор нь ангилан өрсөлдүүлсэн аж. Тэднээс манай дөрвөн тамирчин дэлхийн аварга болж, түүхэн амжилт үзүүлжээ. Мөн эмэгтэйчүүдийн 1700 оноо хүртэлх ангилалд монгол шатарчид эхний гурван байрыг эзэлсэн байна. Тухайлбал, уг ангилалд “Монгени” сургуулийн сурагч Б.Анужин алт, Сүхбаатар аймгийн Ц.Анударь мөнгө, “Ласкер” клубийн тамирчин Б.Хүслэнзаяа хүрэл медаль хүртжээ. 1700 оноо хүртэлх эрэгтэйчүүдийн ангилалд “Монгени” сургуулийн сурагч Г.Данзанжунай дэлхийн аварга болжээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 2000 оноо хүртэлх ангилалд “Монгени” сургуулийн Д.Амарсайхан, эмэгтэйчүүдийнхэд Н.Бадамханд нар алтан медаль хүртсэн аж. 
2023-11-13

Монгол Улсаас нэг дор дөрвөн дэлхийн аварга төрлөө

Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11 -нд шатрын сонирхогчдын ДАШТ болж,
2023-11-12

Үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих дөрвөн баг байгуулжээ

Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох удирдах бол Спортын сэтгэл зүйчдийн багийг Б.Золзаяа, Спортын хоол зүйн багийг С.Мөнхтуул нар удирдах юм байна.
2023-11-10

Мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээн болно 

Монголын уулчдын үндэсний холбоо, “Монголиа экспедишнс энд турс” ХХК хамтран зохион байгуулдаг “Kharkhorum ice festival” мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 9-10-нд болох нь. Эл арга хэмжээг уламжлал ёсоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Улаан цутгалангийн хүрхрээнд зохион байгуулах аж. Энэ үеэрх тэмцээнүүдийг мэргэжлийн тамирчид, сонирхогчдын дунд эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалд явуулах бөгөөд оролцох хүмүүс урьдчилан бүртгүүлж, арванхоёрдугаар сарын 8-нд Улаан цутгалангийн хүрхрээнд очсон байх ёстой гэнэ. 
2023-11-10

ДАШТ-д амжилтаа булаалгасан ч Азийн наадамд аархсан аварга 

2013 онд чөлөөт бөх олимпын наадмын төрлөөс хасагдах тухай яригдахад спортын хорхойтнууд “5 wrestling” нэртэй цахим хуудас нээн, дуу хоолойгоо нэгтгэж, гэрэл зурагчдын дуран авайд буусан чөлөөт бөхийн өмсгөлтэй хоёр хөвгүүний сэтгэл зовнин зогсох агшныг ковер зургаа болгосон юм. Тэдний нэг нь Т.Тулга. Түүнийг нэг өдөр бэлтгэл хийхээр иртэл найз нь уйлаад зогсож байж. Тэрбээр дэргэд нь очоод тайвшруулах үед гэрэл зурагчид зургийг нь буулгасныгх ожим мэдсэнээ дурссан байдаг. Түүнээс хойш гурван жилийн дараа тэрбээр олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 2019 онд ДАШТ-д оролцон Токиог зорих эрх гардсанаар 2021 онд олимпын дэвжээнд хүч сорив. 
2023-11-10

Бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгаа авч эхэллээ

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг арваннэгдүгээр сарын 9-24-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангах хүрээнд аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороо, газрын ахлах мэргэжилтнүүдэд заавар, зөвлөмж танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. 
2023-11-09

Багууд чадварлаг легионеруудаар хүч сэлбэжээ 

Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тоглолт Спортын төв ордонд үргэлжилж байна. Олны дурлаж үздэг тус тэмцээний тоглолтууд I тойргоос эхлээд сонирхолтой өрнөдөг. Дээд лигт цөөнгүй жил “тоос өргөсөн” хүчирхэг багууд энэ удаад чадварлаг легионеруудаар хүч сэлбэжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн багаас “Хасу мегастарс”-ын Амирали Мохаммадфатали, “Тэнүүн-Огоо”-гоос Александр Блинец, “Баянхонгор коруд гео” багийн Алиреза Абалуч нар онцлох тоглогчоор тодорсон. Тэгвэл эмэгтэйчүүдээс “Хашхан Өвөрхангай”-н Сройпром Промпорн, “Тэнүүн-Огоо”-гийн Сьерра Посада, Либис Зулайт нар шилдгээр шалгарсан юм.
2023-11-09

Энэтхэг улс 2036 онд олимпын наадам зохион байгуулах уу 

Тус чуулганы үеэр “Парис-2024” олимпын наадмын эрхийн тэмцээний хуваарийн талаар хэлэлцсэн байна. BMX фрийстайл, брейк, скейтбоард, спорт авиралтын төрөлд олимпын эрхийн хоёр цуврал тэмцээнээр Парисыг зорих тамирчид тодрох юм. Дээрх холбооны ерөнхийлөгч Томас Бах “Уг дөрвөн төрлийн олимпын эрхийн тэмцээнийг спорт, урлаг, хөгжим, соёл хосолсон наадам хэлбэрээр зохион байгуулна” гэж мэдэгдсэн. Урд хөршийн Шанхай хотод эрхийн тэмцээний эхний шат ирэх жилийн тавдугаар сарын 16-19-нд болох нь. Тэмцээнийг хотын дундуур урсдаг Хуанпу голын эрэг дээрх үзэсгэлэнт байгальд явуулах аж. 
2023-11-09

Г.Түвшинбаатар даунхилл төрөлд хүрэл медаль хүртэв 

Мөн насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр X байр эзэлсэн байна. Тэднээс өмнө эл төрлөөр сонирхож хичээллэгсдээс Монголын даунхилл, эндуро клубийн тамирчин Г.Чингүүн БНСУ-д 2021 онд болсон АШТ-ээс хүрэл медальтай ирж, амжилтын жим гаргасан юм. Дугуйн спортын даунхилл (уулын уруу буух) төрөл нь тамирчдаас эр зориг, мэдрэмж, техникийн аюулгүйн бэлтгэл шаарддаг. Мөн Монголд хөгжих боломжтой спортын төрлүүдийн нэгт багтдаг. Олон улс эл төрөлд мэргэжлийн тамирчид бэлтгэж, уралдаан зохион байгуулдаг болсноор манайхан хурд сорин, ур чадвараараа өрсөлдөх болжээ. 
2023-11-09

Ханжоу-2023 азийн зуны IV пара наадамд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Тус наадамд жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон зэрэг спортын 14 төрлөөр 68 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирлээ.
2023-11-08

Монголын тамирчид даамын ДАШТ-д нийлбэр дүнгээр тэргүүллээ 

Манай улсаас хөвгүүдийн 5-8 насны ангилалд “Монгени” цогцолбор сургуулийн сурагч Н.Хангай, охидын 5-8 насныхад Архангай аймгийн тамирчин Б.Эрмүүнзаяа нар ДАШТ-д түрүүллээ. Мөн хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Шинэ Монгол” сургуулийн сурагч Г.Санчир, охидын 11-13 насанд “Ирээдүй” клубийн тамирчин Э.Даариймаа нар ДАШТ-ий алтан медаль хүртсэн аж. Охидын 14-16 насны ангилалд “Монгени” сургуулийн сурагч, олон улсын мастер Б.Есүй, 17-19 насныханд МУИС-ийн оюутан, Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар дэлхийн аварга болсон юм. 
2023-11-06

М.Ундрам улсын хошой аваргаар тодорчээ

Монголын ширээний теннисний холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээнийг Мандалговь сумд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээнд өрсөлдсөн эмэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин М.Ундрам тэргүүлснээр улсын хошой аварга болсон юм. Жил бүр шигшээ дөрөвт шалгаран, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгодог тоглогчдоос Б.Должинзуу удаалж мөнгө, Б.Болор-Эрдэнэ, Г.Сэлэнгэмөрөн нар хүрэл медаль хүртэв.
2023-11-02

Аваргын алтан медалийг зүүх нь тодорхой болов

Польш улсад болж буй Өсвөр, залуучуудын ДАШТ өндөрлөх шатандаа орж байна. Тэмцээний үндсэн тавил дуусахаас нэг өргийн өмнө манай хоёр тамирчин ДЭЛХИЙН АВАРГА-ын алдрыг хүртлээ.
2023-11-02