Гэнэт цоорсон гүйгч
Берлиний марафонд таамаглал ёсоор олимпын хошой аварга, энэ зайд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Э.Кипчоге түрүүллээ. Кени гүйгч өөрийнх нь хувьд дундаж гэж болохоор амжилт (2.02.42) үзүүлсэн ч аман хүзүүдсэн В.Кипкемоигоос даруй хагас минутын өмнө барианд оржээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд жинхэнэ сенсац дэгдэж, Этиопын Т.Ассефа эл марафонд хоёр дахиа дараалж түрүүлсэн төдийгүй дэлхийн дээд амжилт тогтоов. Зүгээр ч нэг дээд амжилт бус, 2019 онд Б.Косгеигийн тогтоосон дээд амжилтыг 131 секундээр ахиулжээ.
2023-09-27
Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар пара таеквондогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав хүрэл медаль хүртлээ. Түүний шагналын салхи хагалсан амжилтыг буухиалж, эрэгтэйчүүдээс 63 кг-д дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөн хүрэл медаль зүүв. Тэд тус тэмцээнээс хэд хоногийн өмнө дэлхийн гранпри тэмцээнд оролцож, медалийн тавцанд зогссон юм. Тодруулбал, алтан медалийн төлөөх тулаанд Г.Болор-Эрдэнэ Италийн шилдэг тамирчин А.Боссолог ялж, аварга болжээ. У.Сүрэнжав аваргын төлөө Египитийн тамирчинтай таарч дийлдэн, мөнгөн медаль хүртсэн байна.
2023-09-27
Б.Гончигсүрэн мөнгө, А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ
Азийн наадмын жүдо бөхийн төрлийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медаль хүртэв. Манай жүдоч хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюүнд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдхаар болсон. Тэгвэл сая Энэтхэгийн жүдоч Маан Туликатай медалийн төлөө барилдаж нэмэлт цагт иппон үнэлгээ авснаар “Ханжоу 2022” Азийн Наадмын хүрэл медаль хүртлээ.
2023-09-27
Азийн наадмыг олон удаа сурвалжилсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, батламж гардууллаа
“Ханжоу-2022” Азийн наадамд Монгол Улс 403 тамирчин сойж, 129 дасгалжуулагч, албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаагийн тивийн наадамд 12 000 гаруй тамирчин 40 спортын61 төрөлд 481 багц медалийн төлөө авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж буй. Бид сониныхоо дугаар бүрт тус наадамд манай тамирчид хэрхэн оролцож, спортын ямар төрлөөс медаль хүртсэн талаар мэдээлж буй билээ.
2023-09-27
Азийн наадам: Б.Гончигсүрэн алтын төлөө барилдана
Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Б.Гончигсүрэн эхний тойрогт хийлээд БНСУ-ын тамирчин Жон Хун Воныг, хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын тамирчин Жафар Костоевыг иппоноор цэвэр ялснаар алтан медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга Узбекистаны тамирчин Музаффарбек Туробоевтой тунаж үлдлээ.
2023-09-26
Б.Мөнхжин, Б.Пүрэвбаатар нар аваргалав
Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мандах” их сургууль дээр болж өндөрлөлөө. Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбооноос хамтран 16 дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд 11 их, дээд сургуулийн 42 тамирчин хоёр ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээнийг даам сонирхогч Д.Бямбасүрэн гурав дахь жилдээ дараалан ивээн тэтгэлээ.
2023-09-26
Б.Энххүслэн 8 дугаар байрт орлоо
Монголын усчдаас Азийн Наадмын түүхэнд финалд үлдсэн анхны тамирчин болж, шинэ түүх бичсэн Б.Энххүслэн шигшээ уралдаанд 2:02.70 минутаар барианд орж, 8-дугаар байрт жагслаа.
2023-09-26