Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

CHAMP CUP 2023 тэмцээн 150 сая төгрөгийн шагналтай

Монголын хамгийн том 150 сая төгрөгийн шагналын сантай CHAMP CUP 2023 тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээн UG ARENA-д аравдугаар сарын 20-нд болно. 32 жилийн түүхтэй CHAMP CUP спортын төрөлд Монголоос тив дэлхийн олон аварга төрсөн байдаг. 
2023-10-18

С.Жамбалжамц зуны олимпын наадамд уралдах эрхтэй Монголын анхны дугуйчин боллоо

Францын нийслэл Парис хотод болох зуны олимпын наадамд Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц уралдахаар болж байна.
2023-10-17

Сурагчдын улсын аваргууд тодорлоо

ЕБС-ийн сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 10-р сарын 7-8-ны өдрүүдэд “Эрин Эверест Интернэйшнл” сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээнд амжилттай оролцож аваргалсан тамирчид тус сургуульд 100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхээр, мөнгө, хүрэл медалийн эздийг 30-50 хувийн эрхийн бичгээр шагналаа.
2023-10-17

Хүмүүжигч эмэгтэйчүүд шатрын дэлхийн хошой АЛТАН медалийн эзэд боллоо

Энэ удаагийн тэмцээнд 60 орны 118 баг тамирчид өрсөлдсөнөөс эмэгтэй хүмүүжигчдийн баг тэргүүлж, “Шатрын дэлхийн хошой алтан медаль”-ийн эзэд боллоо.
2023-10-16

Б.Чинзоригоос допингийн төрлийн бодис илрүүлжээ 

“Ханжоу-2022” Азийн наадмын боксын төрлийн 63.5 кг жинд алтан медаль хүртсэн Б.Чинзоригоос допингийн төрлийн бодис илрүүлсэн талаар Олон улсын шинжилгээний агентлаг өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. Тус агентлагаас энэ сарын 4-нд Б.Чинзоригийн А сорьцыг авч, шинжилсний үндсэн дээр хариуг нь зарлажээ. Манай тамирчин эл дүнтэй санал нийлэхгүй бол В сорьцоо шинжлүүлэх эрхтэй.
2023-10-16

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадамд манай 68 тамирчин оролцоно

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болно. IV наадамд 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөх бол Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм.
2023-10-14

Гавьяат тамирчин Н.Баярмаа ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ

Гавьяат тамирчин Н.Баярмаа ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ
2023-10-13

Дорноговийн бөхчүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдсэнээ илэрхийлжээ

Дасгалжуулагч, аймгийн арслан М.Бямбадоржийн удирдлагад оролцсон тэд давааны шагналын таван сая төгрөгөө хэд хоногийн өмнө тус аймагт бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрийнхэнд хандивлажээ.
2023-10-12

“Хараацай” клубийнхэн аваргын цом анх удаа өргөлөө

Энэ удаа Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн 33 оноогоор түрүүлж, аваргын цомын эзнээр анх удаа тодорсон юм.
2023-10-12

Хамгийн өндөр цалинтай таван баг

Цалингийн хүчирхэг цэс, үнэтэй тоглогч нь NBA-д амжилт гаргах баталгаа болдоггүй. Өнгөрсөн улирлын финалд тоглосон “Денвер”, “Майами” баг л гэхэд цалингийн хэмжээгээр лигт найм, 13 дугаар байрт орж байсан юм. Харин энэ зун олон тоглогч буурь сэлгэснээр NBA-ийн хүчний тэнцвэрт ихээхэн өөрчлөлт гарлаа.
2023-10-11

Л.Месси амралтаараа Саудын Арабт тоглох уу

Аргентин тоглогч саяхан гэмтсэнээр талбайгаас холдож, багийнх нь амжилт ч дагаад уруудсан. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цинцинатти” багт 0:1-ийн харьцаатай ялагдсанаар MLS-ийн плей-оффт тоглох боломжгүйд хүрсэн билээ.
2023-10-11

Израилын шигшээ яах вэ

“Евро-2024” тэмцээний эрхийн төлөө шигшээ багууд дөрвөн тоглолт хийх дутуу байгаа.
2023-10-11

Хөгжөөн дэмжигчид “Дэлхийн цом”-оос алтан цом гарджээ

 БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигчдийн бүжгийн “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монголын бүжигчид 21 орны 1000 гаруй тамирчинтай өрсөлдөв.
2023-10-11

У.Сүрэнжав пара таеквондогийн гран при тэмцээнд түрүүллээ

БНХАУ-д зохион байгуулж буй пара таеквондогийн гран при тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нарын удирдлагад үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин оролцож байнa.
2023-10-11

Монгол сурагч дрон кодчиллын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр дрон зэрэг нисэгчгүй нисэх төхөөрөмж улам боловсронгуй, “шидтэй” болж, хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй. Үүнийг дагаад дроны удирдлагын системийг хөгжүүлэх ажил үнэ цэнтэйд тооцогдох болов.
2023-10-11

Монголын бүжигчид дэлхийн цомтой ирнэ

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилт арвин оролцов. Тэмцээний Youth Team Hip Hop төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.
2023-10-10

“Буудагчийн баяр өдөр” тохиож байна

Өнөөдөр аравдугаар сарын 10. Энэ өдрийг “Буудагчийн баяр өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
2023-10-10

"Ханжоу 2022" Азийн зуны спортын XIX наадмаас 21 медаль хүртлээ

"Ханжоу 2022" Азийн зуны спортын наадамд Монголын баг 403 тамирчин 34 спортын төрөлд, 129 дасгалжуулагч болон албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Энэ удаагийн наадамд Тивийн олимпод 45, Үндэсний олимпын хорооны нийт 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
2023-10-08