Манай тамирчид Астанагийн дэвжээнээс гурван медаль хүртлээ
Казахстан улсын Астана хотод эхэлсэн жиү жицүгийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын 40 гаруй тамирчин зодоглож байна. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчдээс О.Болд-Эрдэнэ, Т.Мөнх нар барилдааныг дэнсэлж байгаа юм. Маргааш өндөрлөх тус тэмцээний 16 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Их шавь” дэвжээний бөх Б.Бат-Эрдэнэ 73 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөн, дараагийнхад Румын, Казахстан, БНСУ-ын тамирчныг ялж, хагас шигшээд шалгарлаа.
2023-08-24
Х.Амарбаясгалан гогийн УАШТ-д түрүүлэв
Монголын гогийн холбоо өсвөр үеийн тоглогчдын ур чадварыг ахиулан, урам зориг өгөх, туршлага солилцох зорилгоор залуучуудын УАШТ-ийг жил бүр зохион байгуулдаг. “Заяа трэйвэл” ХХК-тай хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 26 хүртэлх насны 28 тамирчин оюунаа сорин өрсөлдлөө. Макмахон системээр таван өрөг тоглосон гогийн шилдгүүдээс Х.Амарбаясгалан түрүүлж, алтан медаль, аваргын цом гардсан юм. Түүний ард жагссан тоглогчдоос Б.Этүгэн II, Э.Гүен III байр эзэллээ.
2023-08-24
Манай тамирчид 32 медаль хүртээд байна
Эмэгтэйчүүдээс Э.Даваадулам 43 кг-ын жинд гурван тамирчинтай тойргоор барилдан хүрэл медалиас атгасан. Мөн Б.Чулуун-Эрдэнэ 49 кг-ын жинд шийдвэрлэх III тойргийн барилдаанд БНХАУ-ын тамирчин Юү Занд оноогоор хожигдсон ч хүрэл медалийн болзол хангаж, шагналтнуудын тоог нэгээр ахиулсан юм. Хоёр дахь өдрийн барилдаанд зодоглосон эмэгтэй бөхчүүдээс 46 кг-д Б.Хулан мөн хүрэл медальтай тэмцээнийг өндөрлүүлэв.
2023-08-23
Дуулианы эзэн дэлхийн хамгийн хурдан эмэгтэй боллоо
Харин Ямайкийн Ш.Жексон (улирлын шилдэг үзүүлэлт нь 10.65 секунд), түүний нутаг нэгт асар туршлагатай, олон супер амжилтын эзэн Шелли-Энн Фрайзер-Прайс нарын хэн нэг нь 100 метрт аваргална гэж олонх үзэж байв. Мөн зургаа, долдугаар сард болсон “Алмаазан лиг”- ийн гурван гараанд дараалан түрүүлсэн Кот д`Ивуарын Мари-Жозе Та Луд олон хүн итгэл хүлээлгэж байлаа.
2023-08-23
Монголын тамирчид 400 метрийн буухиа төрөлд ХҮРЭЛ медаль хүртлээ
Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг эрэгтэй бөөрөнцөг түлхэлт болон 4х400 метрийн холимог буухиа уралдаанаас медаль хүртлээ.4х400 метрийн холимог буухиад БНХАУ-ын баг 3:32.63 минутын амжилтаар түрүүлж, Хятадын Хонконгийн баг 3:40.83 амжилтаар удаалсан бол Монголын баг 3:54:51 амжилтаар хүрэл медаль хүртсэн юм. БНСУ-ын баг алдаа гарган дөрөвт орсон байна.
2023-08-22
"Парис-2024" олимпын анхны эрхийг О.Есүгэн авчирлаа
Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд 101 орны 1249 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын 16 мэргэн бууч байв. Улмаар ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авчирлаа.
2023-08-22
Өнөөдөр таван төрлийн тэмцээн болно
Зүүн Азийн залуучуудын наадмын долоо дахь өдөр таван төрлийн спортын тэмцээн уралдаан явагдана. Өчигдөр ширээний теннис дууссан бол өнөөдөр чөлөөт бөх, волейбол, хөлбөмбөгийн сүүлийн тоглолтууд болж, медальтнуудаа тодруулах юм. Наймдугаар сарын 21-ний байдлаар Монголын баг Зүүн Азийн залуучуудын наадмаас 3 алт, 8 мөнгө, 16 хүрэл медаль хүртээд байна.
2023-08-22
Манай сагсан бөмбөгчид Зүүн Азийн аваргаар тодорлоо
Улаанбаатар хотод үргэлжилж буй Зүүн Азийн залуучуудын наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтод оролцсон багуудаас Монголын эрэгтэйчүүдийн шигшээгийнхэн нэг ч ялагдалгүй финалд шалгарлаа. Тэд аваргын төлөө өмнөд хөршийн шигшээг 18:15-аар буулган авснаар Зүүн Азийн аваргаар тодров. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ Хонконгийн багийг 12:10-аар хожиж, хүрэл медаль хүртсэн юм. Таеквондогийн тэмцээнд тулалдсан манай тамирчдаас дөрөв нь медалийн тавцанд зогсов.
2023-08-21
Д.Гэрэлсайхан АЛТАН медалийн төлөө тоглоно
Зүүн Азийн залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д өрсөлдөж буй Д.Гэрэлсайхан БНСУ-ын Пак Хю Жинийг 4:1 харьцаагаар яллаа. Ингэснээр манай тамирчин нөгөөдөр БНХАУ-ын Ли Цян Вентэй алтан медалийн төлөө тоглохоор болов.
2023-08-17
Испаничууд аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа
Энэ тоглолтод Испани, Шведийн баг “тулалдав”. Ингээд 2:1 харьцаагаар Испанийн шигшээ багийн яллаа. Испаничууд энэ дэлхийн аваргаар хэсэгтээ Коста-Рикаг 3:0, Замбийг 5:0-ээр хожиж, Японд 0:4-өөр “тоосоо гөвүүлээд”, хэсгээсээ хоёрт шалгарсан. Харин шөвгийн 16-д Швейцарыг 5:1-ээр төвөггүй хожсон бөгөөд шигшээ наймд Нидерландын багтай хүндхэн тоглолт хийж, нэмэлт цагт 2:1-ээр хожин, анх удаа ДАШТ-д шөвгөрсөн билээ.
2023-08-17
Танилц: “Улаанбаатар-2023” наадмыг шууд үзэх сувгууд
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тэмцээн уралдаануудын шууд дамжуулалтын холбоосыг хүргэе. Та бүхэн доорх холбоосоор зочилж, наадмын тэмцээн уралдаануудыг монгол тайлбартайгаар хаанаас ч үзэх боломжтой.
2023-08-17
Э.Номундарь Монголын багийн эхний медалийн болзлыг хангажээ
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол бөхийн өргөөнд боксын тэмцээнээр эхэллээ. Боксын тэмцээнд 43 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр зарим жингийн урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. Монголын боксчдын салхийг хагалж өсвөр, залуучуудын улсын аваргын алтан медаль болон шилдэг боксчны шагналт, Алматын олон улсын тэмцээний хүрэл медальт Э.Номундарь рингэнд гарсан юм.
2023-08-17