Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Олимпын эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт эхэллээ

МҮОХ-ны Жендэрийн тэгш байдал комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд зохион байгуулж буй эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт-семинар өнөөдөр Олимпик хауст эхэллээ. Энэ удаагийн сургалтад олимпын төрлийн спорт холбоодын төлөөлөл болсон 30 гаруй тамирчин хамрагдаж байна.
2023-04-28

Зургаан настай теннисчдээс С.Индра анх удаа улсын аваргаар шалгарчээ

Тэднээс “Бамбар” клубийн тамирчин С.Индра шилдгээр шалгарсан юм. Тэгвэл 10 хүртэлх насныхны ангилалд охидоос ганцаарчилсан төрөлд Э.Аялгуу (Чингэлтэй дүүрэг), хөвгүүдээс Т.Жамъяан (“Чемпионс” клуб) улсын аварга боллоо. Энэудаа охидын 22 баг өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн тамирчид, хөвгүүдийн 26 баг оролцсоноос “Чемпионс” клубийнхэн түрүүлэв.
2023-04-28

Эгч, дүүс хосын төрөлд дахин түрүүллээ

БНСУ-д болсон, талбайн теннисний J60 ангиллын дэлхийн эрэмбийн оноо цуглуулах цуврал тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Өчигдөр өндөрлөсөн тэмцээний сүүлчийн тоглолтод тэднээс Ч.Маралгоо ганцаарчилсан төрөлд аваргын төлөө өрсөлдсөнч гэмтлийн улмаас 4:6, 1:3 харьцаагаар хожигдож, II байр эзэллээ. Тэрбээр хосын төрөлд дүү Ч.Мартатай хамт оролцож, алтан медалийн төлөө тоглохоор шалгарсан юм. Тэд өрсөлдөгчөө 7:5, 6:2-оор буулган авч түрүүлсэн байна. Тэмцээний шагнал гардуулах ёслолд тус улсын теннисний холбооны ерөнхийлөгч Хи Кюун ирж, манай тамирчидтай уулзахдаа Монголын талбайн теннисний холбоог дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
2023-04-27

Д.СУМЪЯАБАЗАР: Нэр нэгтэй тамирчдынхаа амжилтыг сонирхож судалдаг

Тухайлбал, 2019 онд болсон пауэрлифтингийн АШТ-д хэвтээ шахалтын төрөлд мөнгө, таталтын төрөлд хүрэл медаль хүртэж спортынхоо гарааг эхлүүлж байв. Тэгвэл 2021 онд мөн хэвтээ шахалт, таталтын төрөлд аваргын төлөө өрсөлдөхдөө тус бүр удаалж, нийлбэр дүнгээр хүрэл медаль зүүсэн юм. Түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо. 
2023-04-27

Танилц: ДАШТ-д тулалдах Монголын эрэгтэй 10 боксчин

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Ташкентийн рингэнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
2023-04-27

Б.Болортуяа халз барилдаанд хүч сорих нь

Жин тус бүрт түрүүлсэн тамирчид Киргизийн нийслэл Бишкектирэх зургадугаар сарын 10-18-нд болох Азийн АШТ, Финландын Тамперед аравдугаар сарын 23-29-нд зохион байгуулах ДАШТ-д оролцох эрх авав. Эрэгтэйчүүдийн багаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай, эмэгтэйчүүдээс Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүн байрт шалгарлаа.
2023-04-27

“Плей-офф Жимми”

“Дорнод” бүсийг амжилтаараа тэргүүлсэн “Милуоки”-г “Майами хит” баг өчигдөр 119:114-өөр хожиж, цувралыг 3:1-ийн харьцаатай тэргүүлж эхэллээ. Гэмтсэний улмаас сүүлийн хоёр тоглолтыг өнжөөд байсан “Бакс”-ын лидер Я.Антетокунмпо талбайдаа эргэн ирж, трипл-дабл (26 оноо+10 самбар+13 дамжуулалт) хийсэн бөгөөд баг нь тоглолтын турш оноогоор илүү явсан.
2023-04-26

“Арсенал” уу, “Сити” юү

Тэд гурван тойрог дараалан ялалт байгуулж чадалгүй, гурвантаа тэнцэв. Эхлээд “Ливерпуль”, “Вестхэм”-ийг 2:0-ээр хожиж байгаад тухай бүр тэргүүллээ алдаж 2:2-ын харьцаатай тэнцсэн. Тэгвэлэнэ удаад улирлын турш гурван ч дасгалжуулагч сольсон лигийн хамгийн муу багтай оноо хуваалаа. Ийнхүү тэд араас нэхэгч “Манчестер сити”-гээс хоёр тоглолт дутуу хэрнээ ердөө таван онооны илүүтэй болж ирэв. Өөрсдийн хувь заяаг аврахын тулд “ихбуучид” өнөөдрийн тулаанд заавал ялах ёстой.
2023-04-26

К.Роналдугийн баг цомын тэмцээнээс хасагдав

Саудын Арабын хөлбөмбөгийн цомын тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр болж “Аль-Наср” баг “Аль-Вехда”-д 1:0-ийн харьцаатай хожигджээ.
2023-04-26

Украин, Германы нөхөрсөг тоглолт болно

Украин, Германы нөхөрсөг тоглолт болно
2023-04-26

Тивийн аваргын урьдчилсан шатны тоглолт Улаанбаатарт эхэллээ

Индонез улсад ирэх жил болох, Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насныхны цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны B хэсгийн тоглолт Улаанбаатар хотод үргэлжилж байна. Энэ сарын 28-нд өндөрлөх тэмцээнд манай шигшээгийнхэн өчигдөр тоглолтын салхи хагалж, Австралийн багийнхантай өрсөлдөж, хожигдлоо. Тэгвэл маргааш Тайванийн тоглогчидтой өрсөлдөнө. Ирэх баасан гарагт Австрали, Тайванийн багийнхан тоглосноор аваргаа тодруулах юм.
2023-04-25

Эмэгтэй волейболчид Азийн АШТ-д өрсөлдөнө

Тэгвэл Бахрейны Манамад ирэх сарын 14-21-нд болох эрэгтэйчүүдийн клубүүдийн Азийн АШТ-д оролцох 16 багийнхан дөрвөн хэсэгт хуваагдах юм. Хонконг, БНСУ, Монгол, Тайвань зүүн, Кувейт, Йемен баруун, Афганистан төвийн, Индонез зүүн өмнөд, Австрали далайн бүсээс өрсөлдөнө.
2023-04-25

Ч.ОТГОНТУЯА: Тамирчин болохын тулд гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдсөн

Ц.Цогтбаяр багш дэвжээнд гарахын өмнө “Биеэ барилгүй, тайван чөлөөтэй барилд. Барилдааны явцад бодож, шийдсэн мэхээ л хийнэ шүү. Хамгийн гол нь өрсөлдөгчөөсөө эмээн бэргэж болохгүй. Аав, ээж тань ямар их баярлах болдоо. Миний шавь хэн гэдгээ одоо харуул, бас хэрхэн барилддагаа үзүүл” гэж зоригжуулсан юм.
2023-04-24

Ц.Гэрэлт-Оюу, Б.Буянхишиг нар дэлхийн аварга боллоо

Тэднээс долоон насныхны ангилалд их мастер Б.Хатанбаатарын шавь, “Их мастер” академийн тамирчин Ц.Гэрэлт-Оюу, 11 настнуудаас Дэлхийн шатрын холбооны мастер Г.Мөнхбаярын шавь, “Стейниц” академийн шатарчин Б.Буянхишиг нар нэг ч хожигдолгүй түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэгвэл есөн насныхнаас И.Цэлмүүн (“Босоо ноён” клуб), 13 настнуудаас Г.Урангоо (“Мончесс” академи), хөвгүүдээс Г.Тэнгүүндалай (“Босоо ноён”) нар мөнгөн медаль хүртсэн байна. Тус насныхнаас хүрэл медаль хүртсэн ганц тамирчин нь Н.Содгэрэлт (“Гэгээн арвай”) юм.
2023-04-24

Залуучуудын УАШТ-ий шилдгүүд тодров 

Гурав хоног үргэлжилсэн дээрх тэмцээнд эмэгтэйчүүдээс Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Лхагвадолгор (Хан-Уул) 15 оноогоор алтан медаль хүртлээ. Тэгвэл Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин (Баянзүрх) 14 оноогоор мөнгө, олон улсын мастер Б.Есүй (Баянгол) 13 оноогоор хүрэл медаль авав
2023-04-21

104-р сургуульд олимпын танхим нээлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 104-р сургуулийн “Алтан од” олимпын танхимын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, тус дүүргийн “Сараево” Олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа болон “Токио-2020” олимпын хүрэл медальт тамирчин Б.Болортуяа, 104-р сургуулийн төгсөгч, ДАШТ-ий хүрэл медальт бөх Т.Тулга нар байлцав.
2023-04-20

Өсвөр насны ангилалд Орхон аймгийнхан аваргалсан байна

57 кг-д С.Энхжил тэргүүлж, таталтын төрөлд дээд амжилтыг шинэчилжээ. Улаанбаатар хотын тамирчдаас “Strong” клубийн Б.Хүслэн тэмцээний +57 кг-д таталтын төрөлд мөнгө, суултынхад хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль зүүв. Багийн дүнгээр залуучууд, мастер ангилалд “Strong” клубийнхэн, өсвөр насныхад Орхон аймгийнхан аваргаллаа.
2023-04-20

Б.Энх-Оргил Тайландад анхны тулаанаа хийх нь

Түүний гол өрсөлдөгч нь “One warrior series Philippines”-ийн ялагч, 29 настай Адонис Севиллено. Тэрбээр сонирхогчийн зэрэглэлд нэг, мэргэжлийн түвшинд хоёр ялалт байгуулж, гурав ялагдаж байжээ. 10 гаруй орны тулаанчийн өрсөлдөөнийг Монголын цагаар 20.30-д “Premier sports network” сувгаар шууд дамжуулах юм.
2023-04-20