Хөнгөн атлетикийн “Алмаазан лиг” өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Шиамен хотод боллоо. Шинэ улирлын эхний гараа ярих зүйл ихтэй болж өнгөрсөн юм. Тухайлбал, К.Вархольм 300 м-ийн халхалттай гүйлтийн төрөлд дэлхийн шилдэг амжилтын эзэн болсон бол Ф.Кипьегон дэлхийн дээд амжилтыг эвдэх дөхлөө.
ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ДЭЭД АМЖИЛТ
Энэ удаагийн тэмцээний гол од нь дэлхийн гурван удаагийн аварга К.Вархольм байв. Дэлхийн цувралын шинэ төрөл болох 300 метрийн халхалттай гүйлтэд дэлхийн дээд амжилт тогтоох гэсэн амбицтай зорилгыг норвег гүйгч тус гараанаас өмнө өөртөө тавиад байсан юм. “Би бэлтгэлээ илүү сайн хийхийн тулд энэ өвөл танхимын тэмцээнүүдийг өнжсөн. Нас минь явж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй үе иржээ. Тийм учраас олон жил их ачаалал авсан хөлөө сайн гамнах хэрэгтэй байлаа. Түүнээс гадна өнгөрсөн жил амжилтаа ахиулахыг маш их хичээсэн ч бүтэлтэй болоогүй. Харин Шиаменд дээд амжилт тогтоож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Үүний төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн тэрбээр NRK-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм. К.Вархольм ч хэлсэндээ хүрч энэхүү шинэ төрлийн түүхэн дэх дээд амжилтыг (33,05 секунд) тогтоосон. Тэрбээр 2021 онд өөрийнхөө тогтоож байсан амжилтыг энэ удаад 0.21 секундээр ахиулсан юм. Гэхдээ энд “но” бий. Учир нь 300 метрийн халхалттай гүйлт өмнө нь хөнгөн атлетикийн албан ёсны тэмцээний хөтөлбөрт багтаж байгаагүй учир дэлхийн дээд ХӨНГӨН АТЛЕТИК Дэлхийн шилдгүүд Шиаменд өрсөлдлөө Баг Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Оноо 1. “Манчестер юнайтед” 1262 754 278 230 2540 3. “Ливерпуль” 1262 677 209 276 2340 Премьер лигт үзүүлсэн амжилт Хөл бөмбөг сонирхогчдынхоо мэдлэгийг сорихоор Европын хөл бөмбөгтэй холбоотой товч асуултуудыг толилуулж байна. 1. “Байер Леверкузен” баг өнгөрсөн улиралд бүх тэмцээний хүрээнд ганцхан ялагдал хүлээсэн. Тэд Европа лигийн финалд ямар багт хожигдсон бэ? 2. “Аваргуудын лиг”-ийн финалд 1992 оноос хойш хэн гэдэг тоглогч хамгийн олон буюу дөрвөн гоол оруулсан бэ? 3. Английн шигшээ багийн шинэ дасгалжуулагч Т.Тухель анх Германы аль багийг удирдаж байсан бэ? 4. “Ньюкасль” баг 2025 оны Лигийн цомын финалд “Ливерпуль”-ийг ялсан. Тэд дотоодын тэмцээнд түрүүлэхийн тулд хэдэн жил хүлээв? 5. Нэгэн үе “Тоттенхэм” багт хүчин зүтгэж байсан хэн гэдэг Голланд тоглогч 2023 онд анхны “Golden boy” шагналыг хүртсэн бэ? 6. Премьер лиг, Чэмпионшип, “Аваргуудын лиг”-т түрүүлсэн хоёр тоглогч өдгөө ч зодог тайлаагүй хэвээр байна. Тэднийг нэрлэнэ үү? 7. Италийн “Сери-А”-ийн ямар баг “Artemio franchi stadium” цэнгэлдэх хүрээлэнд тоглодог вэ? 8. “Блэкпүүл” болон Английн шигшээ багийн хэн гэдэг тоглогч 1956 онд анхны “Ballon d`Or”-ыг хүртэж байсан бэ? 9. Нидерландын шигшээ баг ДАШТ болон Европын АШТ-д огт түрүүлээгүй. Үнэн үү, эсвэл худал уу? 10. “Реал” (Мадрид)-ын домогт довтлогч Альфредо ди Стефано Испаниас гадна Өмнөд Америкийн ямар хоёр улсын шигшээ багт тоглож байсан бэ? Хариулт: 1. Аталанта 2. Криштиану Роналду 3. Майнц 4. 70 жил 5. Рафаэль ван дер Ваарт 6. Калвин Филлипс, Жонни Эванс 7. Фиорентина 8. Стэнли Мэттьюс 9. Худал (Евро-88 тэмцээнд түрүүлсэн) 10. Аргентин, Колумб амжилт гэж байгаагүй. Гэхдээ энэ нь Карстены хичээл зүтгэл талаар өнгөрсөн гэсэн хэрэг биш. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (World аthletics) энэ улирлаас эхэлж уг төрлийг албан ёсны тэмцээнд багтааж эхэлсэн бөгөөд хангалттай олон тэмцээн явагдсаны дараа дэлхийн дээд амжилтыг бүртгэнэ гэдгээ зарлаад байна. Үүнээс шалтгаалж К.Вархольмын энэ удаагийн амжилтыг дэлхийн дээд амжилт бус, (world record) дэлхийн шилдэг амжилт (world best performance) гэж тооцжээ.
ГАЙХАМШИГТ Ф.КИПЬЕГОН
Өөр нэг төрөлд дэлхийн дээд амжилт эвдэгдэх тун дөхөв. 1996 онд С.Мастерковагийн тогтоосон 1000 метрийн гүйлтийн дээд амжилтыг Ф.Кипьегон эвдэхэд ойртсон агаад түүнд 0.23 секунд л дутсан юм. Кени бүсгүй энэ удаад 2.29.21 минутын амжилтаар тэргүүн байр эзэлсэн. Гэхдээ Ф.Кипьегоны энэхүү итгэмээргүй хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй. Тэрбээр энэ улирлын дэлхийн шилдэг амжилт болон тус ордны дээд амжилтыг тогтоожээ. Түүнээс гадна удаах байрт орсон гүйгчид ч хувийн дээд амжилтаа тогтоосон төдийгүй Э.Колдуэлл далайн орнуудын рекордыг (2.32.94) шинэчилсэн байна. “Улирлыг тун сайн эхлүүллээ. Үүндээ их баяртай байна. Энэ формоо цаашид ч хадгална гэдэгт итгэж байна” хэмээн Ф.Кипьегон ярьжээ.
ШИЛДГҮҮД ФОРМОО АЛДСАНГҮЙ
Шинэ улирлыг бусад шилдэг тамирчин ялалтаар эхлүүллээ. А.Дюплантис (5.92 м), Я.Магучих (1.97 м) нар ээлжит ялалтаа байгуулсан бол Кени бүсгүй Б.Чебет 5000 метрийн зайд 14.27,12 минутын амжилтаар барианд түрүүлж оржээ. Түүнээс 1.06 секунд хоцорсон Г.Цегай дэд байр эзэлсэн байна. Олимпын аварга Ш.Жексон ч улирлыг өнгөтэй эхлүүлсэн. Ямайк гүйгч 200 метрийн зайд хэдий аваргалж чадаагүй ч өөрийг нь тооцооноос хасах болоогүй гэдгийг харуулж 22.79 секундын амжилтаар дэд байрт оржээ. Түүний өмнө АНУ-ын А.Баттл (22.41 секунд) орсон байна. Харин олимпын аварга, спринтер Л.Тебого БНХАУ-д тааруухан амжилт үзүүлэв. Тэрбээр 100 метрийн гүйлтэд дөнгөж VII байр (10.20 сек) эзэлсэн юм. Гэхдээ бусад гүйгч ч өндөр амжилт үзүүлж чадсангүй, тэргүүн байр эзэлсэн А.Симбине л (9.99 сек) 10 секундын дотор гүйжээ.
Э.Манлайбаатар