Японы Фүжита олон улсын байгууллагаас Японд ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдийн дунд судалгааны илтгэлийн уралдаан жил бүр уламжлал болон зарладаг билээ. Энэ жилийн уралдаанд “Тоёота” компанид ажилладаг манай мэргэжилтэн С.Амарсайхан түрүүлжээ. Өнгөрсөн жил мөн “Тоёота”-гийн Төгсөө хэмээх монгол залуу тэргүүлж байсан тул тус байгууллагаас “Тоёота” компанийн гадаад мэргэжилтэн сонгох арга чадварыг өндөр үнэлсэн байна. “Тоёота” дөрвөн жилийн өмнөөс монгол мэргэжилтэн авч эхэлсэн бөгөөд нэмж монгол хүн ажиллуулах хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн байна.
М. Сугараа