Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергей Собяниныг Москва хотын захирагчийн албанд томилох хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийл өгч Дмитрий Медведев албан ёсоор мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн уг саналыг Москвагийн Парламент авч хэлэлцсэний дүнд шийдвэр гаргах бөгөөд улс төр судлаачдын таамаглаж буйгаар Тюмень мужийн экс дарга хотын захирагч болох магадлал өндөр байгаа аж.
“Нэгдсэн Орос” намаас нэр дэвшсэн дөрвөн гишүүнээс Сергей Собяниныг ийнхүү онцолж байгаа нь нэг ёсны “зарлиг” гэж олон хүн таамаглаж буй. Владимир Путиныг Ерөнхийлөгчийн ажлаа өгч, Ерөнхий сайдын суудал руу шилжихэд түүний халааг Сергей Собянин авах нь хэмээн шуугиж байсан.
Харин тэрбээр Дмитрий Медведевийн удирдлага дор ажиллаж эхэлсэн бөгөөд түүнийг хотыг удир дах туршлагатай, тууштай, шударга хэмээн намын нөхөд нь үнэлдэг гэнэ.