Томоохон хэмжээний алан хядах ажиллагаа Европын орнуудад зохион байгуулахаар “Аль-Каида” төлөвлөж байгааг Саудын Араб сэрэмжлүүлжээ. “Болзошгүй халдлагын талаар Саудын Арабын тусгай албаныхан бидэнд мэдээлсэн.
Алан хядагчдын хараанд Франц, Их Британи, ХБНГУ өртөөд байгааг тэд онцолж байгаа” хэмээн Францын Гадаад хэргийн сайд Брис Ортефе мэдэгдлээ. Мөн болзошгүй аюулаас сэргийлэх арга хэмжээ авч эхлээд байгаагаа ч тэрбээр дурдсан байна.