Мексикийн хууль сахиулагчид их хэмжээний хар тамхи илрүүлсэн тухай АР мэдээллээ. Тус улсын хойд хэсэгт хийсэн нэгжлэгийн дүнд 105 тонн марихуан олсон байна. АНУ-тай хиллэдэг Тихуана хотод нуусан эл мансууруулах бодис 344 сая долларын үнэ хүрэх байсан гэнэ. Латин Америкийн орнуудыг хар тамхиар хангадаг Мексикийн наймаачидтай цагдаагийн ажилтнууд сүүлийн саруудад эрчимтэй тэмцэж байгаа билээ.