Шинэ Зеландад согтууруулах ундаа, тэр дундаа архи уснаас ч хямд байгааг Отагогийн их сургуулийн эрдэмтэд тооцоолон гаргажээ. Тэнд хундага дарс 47 центийн үнэтэй байхад, лонх ус 50 центээр зарагддаг гэнэ. “Сүүлийн арван жилд согтууруулах ундаа, архины үнэ огцом буурсан нь нийгмийн эрүүл мэнд, залуу үеийнхэнд сөргөөр нөлөөлж байна. Хямд архи, дарсыг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлэх цаг болсон” гэж тус сургуулийн профессор Уилсон Хеннет онцлов.