Филиппин улсын хойд хэсэгт дэгдэж, арваад хүний аминд хүрсэн “Меги” хар салхи Хятад руу чиглэж байгааг “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Холбогдох албаныхны сэрэмжлүүлж буйгаар салхины эрч саарсан ч их хэмжээний хохирол учруулах магадлалтай байгаа аж. Филиппинд гамшгийн улмаас олон барилга байшин, цагаан будаа тариалдаг талбай, зам, гүүр сүйдсэн билээ.